Мягмар гарагт буюу өнөөдөр БНСУ-д Starbucks Korea-ийн борлуулалт 1980 оны ардчиллын хөдөлгөөнийг цус асгаруулан дарсан үйл явдлыг санагдуулсан маркетингийн кампанит ажлын улмаас “Эрс” унасан талаар оператор компани болох Shinsegae Group-ийн дээд албан тушаалтан мэдэгдлээ.

Тус группын жижиглэн худалдааны охин компани болох E-Mart нь (Монгол Улсад 6 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг) Солонгос дахь Starbucks-ийг эзэмшдэг юм. Тус компани 5 дугаар сарын 18-ны өдөр “Tank Day” нэртэй tumbler (халуунаа удаан хугацаагаар барьдаг хуванцар эсвэл ган аяга) аяганы сурталчилгааг эхлүүлсэн нь ихээхэн алдаатай алхам боллоо. Тухайн үеийн БНСУ-ын Ерөнхийлөгч асан Чон Ду Хван Гванжу хотод болсон ардчиллыг дэмжигч залуучуудын бослогыг хүч хэрэглэн дарсан ойн өдөртэй давхацсан сурталчилгаа ийнхүү хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна.
1980 онд тухайн үеийн цэргийн засгийн газар (Генерал Чон Ду Хван) Гванжу хотод өрнөсөн ардчиллыг дэмжсэн жагсаалыг дарахын тулд тус хотод цэрэг болон танк оруулж (түүнээс болж 5 сарын 18-ныг ТАНК DAY гэж нэрлэдэг) байжээ. Энэ жагсаалыг дарах явцад олон зуун хүн амиа алдаж эсвэл сураггүй болсон гэж үздэг бөгөөд хэн гал нээх тушаал өгсөн нь өнөө хүртэл бүрэн тодорхой болоогүй байдаг.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Генерал Чон Ду Хван
Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Shinsegae Group-ийн тэргүүн Чунг Ен Жин олон нийтээс албан ёсоор уучлал хүсэж, иргэдийг Starbucks Korea-ийн ажилтнууд болон зөөгч, бариста нарт уураа гаргахгүй байхыг хүссэн байна.

"Shinsegae" группын тэргүүн Чунг Ен Жин
Тэрээр:
Starbucks Korea-ийн зохисгүй маркетинг олон хүнийг шархлуулж, уурлуулсныг би маш нухацтай хүлээн авч байна. Энэ асуудлын бүх хариуцлагыг би хариуцах болно.
гэжээ.
Маргаан дэгдсэний дараа Shinsegae-ийн хувьцаа өнөө өглөөний арилжаагаар 2.8% хүртэл унасан ч дараа нь сэргэж 1.7%-ийн өсөлттэй болсон байна. Харин E-Mart-ийн хувьцаа 2.3%-иар өсчээ. Энэ үед KOSPI индекс 3.2%-ийн өсөлттэй байв.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
Shinsegae-ийн нэгэн дээд албан тушаалтан хэлэхдээ, маркетингийн маргаан эхэлснээс хойш борлуулалт эрс унасан бөгөөд одоогоор удирдлага эсвэл ажилтнууд санаатайгаар ийм үйлдэл хийсэн эсэхийг дотоод шалгалтаар тогтоохоор ажиллаж байгаа гэлээ.
Тэрээр:
Одоогийн байдлаар борлуулалт бидний хамгийн том санаа зовнил биш байгаа ч маш их хэмжээний уналт ажиглагдсан.
гэсэн байна..
Компанийн мэдээлснээр Starbucks Korea-ийн цахим худалдааны баг энэхүү кампанит ажлыг зохион байгуулж, багийн ахлагчид болон удирдлагуудаас эцсийн зөвшөөрөл авчээ.
Дотоод шалгалтаар санаатай үйлдэл байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй ч уг хэрэг нь Starbucks Korea-ийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд “Ноцтой сул тал” байсныг ил болгосон гэж компани мэдэгдсэн байна.
Цахим худалдааны баг долоо хоног бүрийн олон сурталчилгааны ажлын хүрээнд борлуулалтад хэт төвлөрч, хууль эрх зүйн болон зохих хяналт шалгалтгүйгээр уг кампанит ажлыг баталсан гэж компани тайлбарлажээ.
Мөн Starbucks-ийн АНУ дахь төв оффис нөхцөл байдлын ноцтойг ойлгож байгаа бөгөөд мөрдөн шалгалтын явц болон компанийн авч буй арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл авч байгаа гэсэн байна.
Shinsegae өнгөрсөн долоо хоногт уучлал хүссэнийхээ дараа Starbucks Korea-ийн удирдлагыг ажлаас халжээ. Мөн Starbucks Global ч уучлал хүсэж, мөрдөн шалгалт эхлүүлснээ мэдэгдсэн аж.
Мэдээллийн WISEAPP компанийн судалгаагаар Starbucks нь 2026 оны 2-р сар хүртэлх зургаан сарын хугацаанд хэрэглэгчийн тоогоороо Солонгосын хамгийн том хүнс, ундааны сүлжээ хэвээр байжээ.
Shinsegae нь Starbucks Korea-ийг SCK Company компаниар дамжуулан ажиллуулдаг бөгөөд тус компанийн 67.5%-ийг E-Mart, 32.5%-ийг GIC эзэмшдэг байна.
Солонгосын Ардчилсан Намын төлөөлөгчийн хэлснээр Чунг Ен Жигийн уучлал “Чин сэтгэлийнх мэт харагдсан” бөгөөд Shinsegae-ийн дотоод шалгалт “Зохих ёсоор дууссан бололтой” гэж Yonhap News Agency ярьсан аж.
Мөн цаашид ийм төрлийн кампанит ажил дахин гарахаас сэргийлэх арга хэмжээ авна гэж тус нам мэдэгдсэн байна.









