Тамхины никотины муухай амт үнэрийг дарах гэж шинэ төрлийн тамхи үйлдвэрлэгчид олон төрлийн жимс, ундаа, шоколадны амтыг нэмж оруулдаг нь өсвөр үеийн хүүхэд, залууст тамхи аюулгүй гэх ойлголтыг өгч, тамхи татах сэдлийг төрүүлж буй. Тийм ч учраас Австрали, Канад, Дани, Эстони, Герман, Шинэ Зеланд, АНУ, Филиппин, Саудын Араб гаанаас бусад амт, үнэрийг хорьсон бол Нидерланд, Булгар, Хятад, Финланд, Унгар, Латви, Литуан, Словен, Монтенегро улс бүх төрлийн амт, үнэрийг хорьжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Электрон тамхийг 46 улс худалдаалахыг бүрэн хориглоод байна. Үүнд Норвеги, Сингапур, Тайланд, Малайз, Катар, Бразил, Аргентин, Камбож, Египет, Энэтхэг, Казахстан, Мексик зэрэг улс багтаж буй.

Харин электрон тамхийг Африкийн ес, Латин Америкийн 10 улс манай Монгол шиг ямар нэгэн зохицуулалтгүйгээр хэрэглэж байна.











