



















Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр"-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, Хатант Интернэйшнл ХХК, Суман Зурхай ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, БХИС, Залуу Ноёд ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.


Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Алдар спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, Таванхан дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд гардуулсан юм.

Тус барилдаан
Түрүү бөх: 10,000,000 төгрөг
Үзүүр бөх: 8,000,000 төгрөг
Их шөвөг: Тус бүр 5,000,000 төгрөг тус тус гардсан юм.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 07-ны 13:00 цагт "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас ивээн тэтгэн, зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО










