Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас эрчим хүчний нийлүүлэлт доголдсоор байгаа энэ үед шатахууны үнийн өсөлт, хэвийн хэмжээнээс бага хур тунадасны нөлөөгөөр Энэтхэгийн жижиглэн худалдааны бараа бүтээгдэхүүний үнэ өсөж болзошгүй.
гэж тус улсын Сангийн Яам өнөөдөр нийтэлсэн тайландаа дурджээ.

Түүнчлэн Энэтхэгийн эдийн засгийн гадаад орчин болон үнийн өсөлтөд нөлөөлөх хамгийн чухал хувьсагч нь Хормузын хоолойн тээвэр, нийлүүлэлтийн саатал хэр удаан үргэлжлэх вэ гэдэг асуудал хэвээр байна гэж тайланд дурдсан байна.
Түүхий эдийн үнийн дарамт огцом нэмэгдэж, шатахууны үнэ өссөн нь ойрын саруудад тээвэр, эрчим хүч болон хүнсний зардлыг нэмэгдүүлж, улмаар жижиглэнгийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд (инфляц) аажмаар нөлөөлөх төлөвтэй байгаа аж.
Хэрэв хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц дутагдаж, одоогийн геополитикийн нөхцөл байдал үргэлжилбэл хүнсний үнэ өсөж, хөдөө орон нутгийн эрэлт болон эдийн засгийн нийт өсөлтийг сулруулж болзошгүй гэж тайланд анхааруулжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэтхэгийн эдийн засгийн ойрын төлөвийг "Болгоомжтой өөдрөг, тогтвортой" гэж үнэлсэн байна.
Дэлхийн эрчим хүчний өндөр үнэ, Энэтхэгийн рупигийн ханшийн сулрал, үйлдвэрлэлийн өртгийн өсөлт, мөн хэвийн хэмжээнээс бага муссон (Муссон "Monsoon" гэдэг нь улирлаас шалтгаалан чиглэлээ өөрчилдөг том хэмжээний салхи, түүнтэй холбоотой хур тунадасны тогтолцоог хэлдэг) болох магадлал зэрэг хүчин зүйлсийн давхцал нь бодлого боловсруулагчдаас үргэлжлүүлэн өндөр сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна гэж тайланд онцолжээ.
Энэтхэгийн жилийн жижиглэнгийн бараа, бүтээгдэхүүний инфляц дөрөвдүгээр сард 3.48 хувь болж бага зэрэг өссөн ч одоогоор тус улсын төв банкны зорилтот түвшнээс доогуур хэвээр байгаа юм.
Энэтхэгийн Сангийн яам эдийн засгийн нөхцөл байдлын талаар ийм тайланг сар бүр гаргадаг.
Тайлбар: Энэтхэгийн хувьд муссоны бороо нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний нийлүүлэлтэд маш чухал нөлөөтэй. Хэрэв бороо багасвал ургац буурч, хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгддэг. Одоогийн нөхцөлд шатахууны үнэ болон хүнсний үнэ зэрэг өсвөл инфляц дахин эрчимжих магадлалтай байна.











