
Монголбанк Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүрэлцэн ирсэн олон улсын санхүүгийн байгууллага тус бүрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтыг Люксембург улсын Тогтвортой санхүүжилтийн холбоо (LSFI), Канад улсын Торонто төв (Toronto Centre), Нидерланд улсын Хөгжлийн банк (FMO), Бутан улсын банк (Bank of Bhutan), Бутан улсын Банк, санхүүгийн байгууллагын холбоо (FIAB), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD), Aзийн Хөгжлийн Банк (ADB) зэрэг байгууллагуудтай хийж, Монголбанкнаас хэрэгжүүлж буй тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын талаар танилцуулж, макро эдийн засгийн өнөөгийн байдал, санхүүгийн тогтвортой байдал, зохицуулалт, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, уур амьсгалын эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүжилтийн талаар харилцан санал солилцов.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Эдгээр уулзалтын үеэр зарим байгууллагуудтай тогтвортой санхүүжилтийн бодлого, шилжилтийн төлөвлөгөө, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр техник туслалцаа авах хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг солилцох, туршлага судлах түншлэлийн хөтөлбөр байгуулах боломж зэргийн талаар ярилцлаа.










