
Амралтын өдрүүдэд АНУ, Канадад нээлтээ хийсэн "Spider-Man: Brand New Day" (Хүн-Аалз: Шинэ амьдралын эхлэл) кино 355 сая ам.долларын тасалбарын орлого олж, Хойд Америкийн кино түүхэн дэх нээлтээ хийсэн дороо хамгийн их орлого олсон бүтээлүүдийн нэг боллоо.
Энэхүү кино нь жүжигчин Том Холландын "Хүн аалз"-ны дүрийг бүтээсэн дөрөв дэх цуврал юм. Кинонд Питер Паркер өөрийг нь Хүн аалз гэдгийг дэлхий нийтээрээ мартсан ертөнцөд гэмт хэрэгтэй тэмцэж буйгаар үйл явдал өрнөдөг. Харин энэ цаг үед од болон гялалзаж буй жүжигчин Зендаяа Паркерын хайртай бүсгүй ЭмЖигийн дүрийг дахин бүтээжээ.
Sony Pictures Entertainment-ийн кино группийн дарга, Гүйцэтгэх захирал Том Ротман:
"Spider-Man: Brand New Day" бол үндсэндээ нөхөрлөлийн тухай, хүмүүс хоорондын холбоо харилцаа ямар үнэ цэнтэй болохыг өгүүлсэн кино юм. Энэ агуулга нь бүх насны, дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийн сэтгэлд хүрч байна.
гэжээ.
Зах зээлийн судалгаа хийдэг Rentrak комдани киноны талаар:
COVID-19 цар тахлаас хойш нээлт хийсэн өдрүүддээ хамгийн их орлого олсон кино болж, бүх цаг үеийн хоёр дахь хамгийн өндөр нээлтийн орлого олсон кино болж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
гэсэн байна.
Энэ үзүүлэлтээрээ Avengers: Endgame киноны дараа бичигджээ. Тус кино 2019 онд АНУ, Канадын зах зээлд 357 сая ам.долларын нээлтийн орлого олж байсан аж.(Үүнд инфляцыг тооцоогүй дүнгээр).
Spider-Man нь Marvel Comics-ийн хамгийн алдартай дүрүүдийн нэг хэвээр байгааг орлогын дүн баталж байгаа юм. Супер баатрын төрлийн кинонуудад үзэгчдийн сонирхол суларч эхэлсэн ч энэ дүрийн нэр хүнд, киноны татах хүч хэвээр байгааг шинжээчид мөн онцолж байна.
Rentrak-ийн зах зээлийн чиг хандлага хариуцсан шинжээч Паул Дергарабедиан:
Spider-Man франчайз дэлхий даяарх кино театруудаас олсон нийт орлого удахгүй 10 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь энэ дүрийн урт хугацааны асар их нэр хүндийг харуулж байна гэжээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын кино театруудын нийт зах зээлийн үзүүлэлт цар тахлын өмнөх түвшиндээ хараахан хүрээгүй л байна.
Энэ оны эхнээс өнөөдрийг 7 сарын хугацаанд кино тасалбарын нийт борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 10%-иар өссөн байна. Харин 2019 онтой харьцуулахад 16%-иар бага хэвээр байгаа аж.









