2026 оны 7 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Хөнгөн атлетикийн талбайд зохион байгуулагдсан Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээнд 27 байгууллагын 123 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөнөөс Г.Сайнхүү дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг тамирчид 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.

Тэмцээнд медаль хүртсэн тамирчид:
* О.Зулхүү – 100 метрийн гүйлт (10.77 сек) – Алтан медаль
* Д.Отгон-Эрдэнэ – 100 метрийн гүйлт (12.75 сек) – Алтан медаль, 4×100 метрийн буухиа (49.49 сек) – Алтан медаль, 4×400 метрийн буухиа (4:05.20) – Алтан медаль

* А.Гантогтох – Гурвын харайлт (13.30 м) – Алтан медаль, Уртын харайлт (6.32 м) – Мөнгөн медаль

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
* Ц.Мөнххэрлэн – 200 метрийн гүйлт (24.52 сек) – Алтан медаль, 400 метрийн гүйлт (55.3 сек) – Алтан медаль, 4×100 метрийн буухиа – Алтан медаль, 4×400 метрийн буухиа – Алтан медаль
* Э.Хонгорзул – 400 метрийн гүйлт (1:00.49) – Хүрэл медаль, 800 метрийн гүйлт (2:20.60) – Алтан медаль, 4×100 метрийн буухиа – Алтан медаль, 4×400 метрийн буухиа – Алтан медаль

* Б.Сувд-Эрдэнэ – Уртын харайлт (5.42 м) – Алтан медаль, Өндрийн харайлт (1.35 м) – Мөнгөн медаль, 4×100 метрийн буухиа – Алтан медаль
* А.Алтантуяа – 100 метрийн гүйлт (12.99 сек) – Мөнгөн медаль, 4×400 метрийн буухиа – Алтан медаль

Өмнөговь аймгийнхаа нэрийг улсын хэмжээнд өндөрт өргөсөн нийт баг тамирчид, дасгалжуулагч, багийн хамт олонд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар









