Эх сурвалж: БНХАУ-ын Дэлхийн Цаг пэйж
9-р сарын 1-нд Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Ганцмод–Гашуунсухайт төмөр замын зам тавих ажил эхэллээ.

Төслийн хүрээнд Хятад, Монголын төмөр замын хоёр өөр царигийг зэрэгцүүлэн тавих бөгөөд 1520 мм-ийн өргөн цариг, 1435 мм-ийн стандарт царигийг зэрэгцүүлэн байгуулахаар төлөвлөжээ. Нийтдээ 33.5 орчим километр төмөр замд зам тавих ажил хийгдэх болно. Ганцмод–Гашуунсухайт хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажил 2025 оны 5 дугаар сард албан ёсоор эхэлсэн байна. Одоогоор төслийн суурийн шон, тулгуурын суурь, гүүрийн тулгуур зэрэг замын доорх үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусжээ. Энэ оны 10 дугаар сард бүх гүүрийн дам нурууг угсарч дуусган, оны эцэс гэхэд төмөр замын зам тавих ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Ганцмод–Гашуунсухайт төмөр зам нь Хятад, Монголын хооронд 1956 онд Эрээн–Замын-Үүдийн төмөр зам ашиглалтад орсноос хойш бараг 70 жилийн дараа баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам юм. Тус төмөр зам нь Ганцмод боомтоос хил нэвтэрч, Монголын Гашуунсухайт боомттой холбогдох бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.









