
🔹 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн 476.1 у/м урт гүүрийн барилгын талбайд ажиллаж, гүйцэтгэлтэй танилцлаа.

🔹 Тус гүүрийн барилгын ажил 2026 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн дам нурууг угсарч дуусгаснаар гүүрийн нийт дам нурууны угсралтын ажил бүрэн дууслаа.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🔹 Ингэснээр уг гүүр нь Монголын үндэсний компаниудын барьж байгуулсан хамгийн урт төмөр замын гүүр болж байна.
🔹 Гүүрийн барилга угсралтын ажлыг “Очирням” ХХК тэргүүлж, “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Хотгор зам” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК зэрэг үндэсний таван компанийн консорциум хамтран гүйцэтгэж дуусгалаа.









