Баасан гарагт БНХАУ зургаан цэргийн төлөөлөгч, Санхүүгийн Зохицуулалтын Хорооны (NFRA) дарга асан Ли Юньзэ, мөн саяхан мөрдөн шалгагдаж эхэлсэн Улс төрийн товчооны гишүүн Ма Шинжуй нарыг тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын Их Хурлын (NPC) төлөөлөгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлжээ.
Энэ тухай төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлэв.
Синьхуагийн мэдээлж буйгаар, Ардын Их Хурлын Байнгын хорооны мэдэгдэлд дээрх төлөөлөгч нарыг мөн албан тушаалаас нь чөлөөлснийг дурдсан ч ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаагүй байна.

БНХАУ-ын Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөөгүй бөгөөд Reuters агентлагийн тодруулгад мөн хариу ирээгүй ажээ.
Энэхүү шийдвэр нь Ши Жиньпин даргын олон жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн авлигын эсрэг өргөн хүрээний кампанит ажлын ээлжит томоохон алхам боллоо. Уг кампанит ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд олон арван өндөр албан тушаалтан, армийн дээд генералууд мөрдөн шалгагдаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөн, улс төрийн тавцангаас зайлуулагдсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Гишүүнээс нь чөлөөлөгдсөн цэргийн төлөөлөгчдийн дунд генерал Шюй Шюэцян багтаж байна. Тэрээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (PLA) зэвсэг, техник хэрэгслийн хөгжүүлэлт, худалдан авалт, туршилтыг хариуцдаг Цэргийн Төв Зөвлөлийн Зэвсэг хөгжүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Мөн тэрээр 2022 оноос хойш Хятадын сансарт хүн хөөргөх хөтөлбөрийн ерөнхий командлагчаар ажиллаж байжээ.
Үүнээс гадна дараах өндөр албан тушаалтнууд мөн Ардын Их Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн байна.
Генерал Ли Фэнбяо – Ардын Чөлөөлөх Армийн Баруун бүсийн командлалын улс төрийн комиссар.
Генерал Гуо Пушяо – Агаарын цэргийн хүчний улс төрийн комиссар.
Ван Канпин – Зүүн бүсийн командлалын төлөөлөгч.
Жан Минхуа – Кибер орон зайн хүчний төлөөлөгч.
Инь Хуншин – Хуурай замын цэргийн хүчний төлөөлөгч.
Эдгээр албан тушаалтнуудыг ямар үндэслэлээр чөлөөлсөн талаар эрх баригчид одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.










