ХБНГУ-ын канцлер (Ерөнхий сайд) Фридрих Мерц баасан гарагт Засгийн газрын танхимдаа өөрчлөлт хийхээ зарлаж магадгүй байна. Энэ нь Христийн Ардчилсан холбооны (CDU) нөлөө бүхий улстөрч Йенс Шпан тээгч эхээр хүүхэдтэй болсон асуудлаас үүдэн албан тушаалаасаа огцорсонтой холбоотой гэж эх сурвалжууд мэдэгджээ.

Йенс Шпан
Эх сурвалжуудын мэдээлснээр, одоогийн Эрүүл мэндийн сайд Нина Варкен канцлерын Тамгын газрын даргаар томилогдох магадлалтай бол одоогийн Тамгын газрын дарга Торстен Фрай Йенс Шпаны оронд Бундестаг дахь CDU/CSU эвслийн бүлгийн даргаар ажиллах төлөвтэй байгаа аж.
CSU-Баварын Христийн Нийгмийн Холбоо нам
CDU- Христийн Ардчилсан Холбоо нам
Торстен Фрай нь Фридрих Мерцийн олон жилийн ойрын улстөрийн хамтрагч бөгөөд канцлерын Тамгын газраас Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг хариуцаж ирсэн юм. Гэвч эрх баригч эвслийн эхний жил тогтворгүй, маргаантай өнгөрсөн нь түүнийг олон нийтийн анхааралд өртүүлээд байсан.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Мөн CDU намын Ерөнхий нарийн бичгийн дарга Карстен Линнеманн Нина Варкены оронд Эрүүл мэндийн сайдаар томилогдож магадгүй гэж эх сурвалжууд мэдээлсэн. Энэ нь Германы хамгийн олон уншигчтай Bild сонины өмнө нь нийтэлсэн мэдээллийг баталж байгаа юм.
Канцлер Мерц эдгээр томилгооны өөрчлөлтийг баасан гарагт буюу өнөөдөр зарлаж магадгүй ч пүрэв гарагийн оройны байдлаар албан тушаалуудын талаарх хэлэлцээ бүрэн дуусаагүй байсан.
Одоогоор бүх зүйл эцэслэн шийдэгдээгүй байна.
гэж эх сурвалжуудын нэг Ройтерст ярьсан аж.
Өнгөрсөн бямба гарагт Йенс Шпан албан тушаалаасаа огцорсон. Тэрээр АНУ-д тээгч эхээр хүүхэдтэй болсон нь түүний харьяалагддаг CDU намын тээгч эхийн үйлчилгээг эсэргүүцдэг албан ёсны байр суурьтай зөрчилдсөн гэж үзсэн юм.
Шпан өмнө нь Фридрих Мерцийн залгамжлагч эсвэл өрсөлдөгч болох магадлалтай улс төрчдийн нэгээр нэрлэгдэж байсан.
Үүнээс гадна Handelsblatt сонины мэдээлснээр, CDU намын парламентын гишүүн Филипп Амтор мөн канцлерын Тамгын газарт шилжин ажиллаж, Холбооны Засгийн газар болон Германы 16 муж улсын харилцааг хариуцсан төрийн сайдын албан тушаалд томилогдож магадгүй байна.








