
Намрын чуулган Есдүгээр сарын 1-нд нээлтээ хийж их улстөрийн ч, УИХ-ын ч ажил эхэлнэ. Энэ зуны амралтаар эрх баригчид энд тэнд хэсэг бусгаараа уулзан улстөрийн гол гол тохиролцоогоо хийж, ойлголтуудаа нэгтгэсэн сурагтай.
1. Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах. Ингэхдээ УИХ дах АН-ын саналыг дэмжиж МАН-ын 28 талынхан нэгдэх. Тэд энэ зун өөрсдийн талын кнопоо 28-аас 30 болгон нэмэгдүүлж нягтарсан сурагтай. Хэрэв АН-ынхан 30-ын талынхан дээр нэмэгдвэл Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар ирэх жилийн төсвөө батлуулахаасаа өмнө “Дашийн шог” болж мэдэх нь.
2. Гэвч Н.Учралын Засгийн газрыг огцруулах асуудлын хөндвөл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргаж болох юм. Тэгвэл ард нийтийн одоогийн гачлан улам бэрх болж “улстөрийн гал” улсыг хамарна. УИХ ч өөрсөд рүү нь чиглэсэн энэ галд хариу болгож нам эвсэл үл харгалзан нягтарч Ерөнхийлөгчийг суудлаас нь годройтуулах санал оруулж ирэх эрсдэлтэй. “ИМПИЧМЕНТ”

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
3. Ирэх 2027 оны сонгуульд аль нам эвсэл хэний нэрийг дэвшүүлэх нь дээрх улстөржилтийн эцсийн зорилго. Нэр дэвшүүлэх, ялах гэхээсээ үүнийг ашиглан хэн хэнтэй ямар тохироо хийж нударгандаа наймаалцаж, ойлголцох нь илүү чухал. Улаанбаатар хотод сонгогчдын ихэнх бий тул НИЙСЛЭЛ чухал цэг.
4. Гэтэл хотын дарга асан Х.Нямбаатар жилийн чөлөө авч гадагшаа алс газар сурахаар морьдох сураг гарсан. Энэ нь Нийслэлийн намын хорооны даргаа хадгалах гэсэн арга уу, намайг байхгүйд учраа олцгоо гэсэн санаа юу гэдгийг одоогоор тааж мэдэхэд ярвигтай. Юутай ч тэрээр хэсэгхэн завсарлага авч мэдэх нь.
Үргэлжлэл бий…









