БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү, тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ё Жон Япон улс "Томахок" алсын тусгалт далавчит пуужин туршсан явдлыг эрс шүүмжилж, үүний хариуд Пёньян цэргийн шинэ арга хэмжээ авах болно хэмээн мэдэгдсэн байна.

Энэ тухай БНАСАУ-ын төрийн мэдлийн KCNA агентлаг лхагва гарагт буюу өнөөдөр мэдээллээ..
Ким Ё Жон мэдэгдэлдээ Японы Өөрийгөө хамгаалах хүчний "Чокай" (JS Chokai) хөлгөөс хэдхэн хоногийн өмнө Номхон далайд "Томахок" алсын тусгалт далавчит пуужин туршсан явдлыг онцлсон байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тэрбээр мөн Япон улс сүүлийн жилүүдэд төрөл бүрийн пуужингийн туршилтаа эрчимжүүлж, өнгөрсөн тавдугаар сард Филиппинд болсон АНУ тэргүүтэй олон улсын хамтарсан цэргийн сургуулилалтад оролцсоныг шүүмжилжээ.
Ким Ё Жоны үзэж буйгаар, Токио "Цэргийн их гүрэн болох зорилгоо олон жилийн турш халхалж ирсэн" бөгөөд Японы цэргийн чадавхиа өргөжүүлэх бодлогын ард АНУ байгаа гэж мэдэгдсэн байна.
Тэрээр:
Японы цэргийн ажиллагаа нь БНАСАУ-ын аюулгүй байдалд бодит аюул учруулж болзошгүй. Иймээс БНАСАУ аюулгүй байдлаа хамгаалахын тулд хариу арга хэмжээ авах болно.
хэмээн мэдэгдсэн ч ямар арга хэмжээ авах талаар мэдэгдээгүй байна.








