
Мягмар гарагт буюу өнөөдөр Израилийн Ерөнхий сайд Бенъяамин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзана. Энэ нь Ирантай хийж буй дайнаас хойших тэдний анхны нүүр тулсан уулзалт юм.
Сүүлийн саруудад хоёр удирдагчийн харилцаа илт хүйтэрсэн мэт харагдаж байсан ч энэ удаагийн уулзалтаар тэд санал зөрөлдөөнөө намжааж, эв нэгдэлтэй байгаагаа харуулахыг зорих төлөвтэй байна.
Уулзалтын гол сэдэв нь Ираны асуудал байх бөгөөд Вашингтон дипломат хэлэлцээг үргэлжлүүлэх боломж олгохыг Израйлиас хүсэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Израиль энэ сарын эхээр дөрөвдүгээр сард байгуулсан гал зогсоох хэлэлцээр нуран унасны дараа дахин сэргэсэн АНУ–Ираны мөргөлдөөнд шууд оролцоогүй байна.
Дональд Трамп өнгөрсөн онд албан тушаалдаа эргэн ирснээс хойш Бенъяамин Нетаньяхутай хийж буй найм дахь уулзалт бөгөөд энэ удаагийнх Ираны дайн эхэлснээс хойших анхны биечилсэн уулзалт болж байгаа юм.
Нетаньяху Израйлиас мордохын өмнө:
Энэ бол ихээхэн нэр төрийн хэрэг төдийгүй асар их хариуцлага юм. Бид хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан бүх сэдвийг, юуны өмнө Ираны асуудлыг ярилцана. Мэдээж бидний зорилго бол Израилийн аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ бүс нутаг дахь энхийн хүрээг өргөжүүлэх явдал.
гэжээ.
Дөрөвдүгээр сард гал зогсоох хэлэлцээрийн талаар хэлэлцэж байх үед хоёр удирдагчийн харилцаа хамгийн доод түвшинд хүрсэн юм.
Трамп Нетаньяхуг олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж, бүдүүлэг үг хүртэл хэрэглэсэн бөгөөд дараа нь нэгэн ярилцлагадаа түүнийг "Маш хэцүү хүн" хэмээн тодорхойлсон.
Харин Нетаньяху эдгээрийг "Тактикийн шинжтэй санал зөрөлдөөн" байсан гэж тайлбарлаж, дайны эцсийн зорилгын хувьд хоёр тал нэгдмэл байр суурьтай гэж мэдэгдсэн байна.
Хоёр тал дараах асуудлуудыг мөн хэлэлцэх төлөвтэй байна.
-Өнгөрсөн сард АНУ-ын зуучлалаар Израиль, Ливан хоёрын байгуулсан гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
-Газын зурвасын сэргээн босголтын асуудал.
-Бүс нутгийн аюулгүй байдал.
-Газад дайн эхэлснээс хойш бараг гурван жил өнгөрсөн ч хүмүүнлэгийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа бөгөөд Израилийн арми зэвсэгт бүлэглэлүүдийг онилсон гэж мэдэгдэн тогтмол цохилт өгсөөр байна.

Иерусалим дахь Еврейн их сургуулийн олон улсын харилцааны шинжээч Йонатан Фрийманы үзэж буйгаар энэ айлчлалын хамгийн чухал зорилго нь АНУ, Израилийн харилцаа муудсан гэх ойлголтыг няцаах явдал ажээ.
Тэрээр:
Энэ уулзалтын гол зорилго нь дэлхий нийтэд, Иранд, мөн Ливан зэрэг бусад оронд АНУ, Израилийн хооронд ямар нэгэн томоохон хагарал, үл ойлголцол байхгүй гэдгийг харуулах явдал
гэж хэлсэн байна.
Мөн тэрээр хоёр удирдагчийн санал зөрөлдөөн нь дайны зорилгод бус, харин ажиллагааны хугацаа, эрчим, хэрэгжүүлэх арга барилын талаар байдаг гэж үздэгээ хэлжээ.
Фрийманы үзэж буйгаар Трампын хувьд бүс нутагт хамгийн чухал хоёр зорилго нь:
-Ираны асуудал;
-Абрахамын хэлэлцээрийг өргөжүүлэх явдал юм.
Абрахамын хэлэлцээр нь Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын зуучлалаар байгуулсан харилцаа хэвийн болгох цуврал гэрээнүүд бөгөөд үүний хүрээнд Израиль анх удаа Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн улстай дипломат харилцаа тогтоож, дараа нь Mарокко нэгдсэн юм.
Гэсэн хэдий ч зарим ажиглагчийн үзэж буйгаар уулзалтаар Израилийн Ливан, Сири болон Газ дахь цэргийн оролцоог бууруулах боломжийг ч мөн хэлэлцэж магадгүй байна.
Бенъяамин Нетаньяхугийн энэхүү айлчлал Израилийн парламентын сонгуулийн өмнөхөн болж байгаа бөгөөд тэрээр ахин Ерөнхий сайдаар сонгогдохыг зорьж байгаа юм.
Сүүлийн санал асуулгаар түүний рейтинг буурсан хэвээр байгаа бөгөөд олон нийт 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамасын Израильд хийсэн халдлагыг таслан зогсоож чадаагүй Засгийн газрынх нь хариуцлагыг одоо хүртэл шүүмжилсээр байдаг билээ.








