Товч агуулга
-Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Бразилын Ерөнхийлөгч Лулаг хатуу шүүмжилжээ.
-Хавьер Милей Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Флавио Болсонарогийн кампанит ажлыг дэмжсэн байна.
-Үүний хариуд Бразил улс Аргентин улс дахь Элчин сайдаа эргүүлэн татжээ.
-Хоёр улсын удирдагчдын харилцаа хэдийнэ хүйтэрсэн байсан бөгөөд энэхүү үйл явдал зөрчлийг улам гүнзгийрүүлжээ.
Ням гарагт Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милей Бразилд улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч болон шүүх засаглалыг шүүмжилсний улмаас Бразил улс Буэнос-Айрес дахь Элчин сайдаа эргүүлэн татсан гэж асуудалд ойр эх сурвалж мэдээлжээ.
Бразил улсад Ерөнхийлөгч Хавьер Милей хоёр дахь удаагаа айлчилсан байна. Тэрээр баасан гарагт тус улсад хүрэлцэн ирж, сенатор Флавио Болсонарогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг дэмжсэн юм. Бразилийн экс ерөнхийлөгч Жаир Болсонарогийн (одоо шоронд хоригдож байгаа ҮГ.МН) ууган хүү Флавио Болсонаро бямба гарагт Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшиж, одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай өрсөлдөхөө зарласан.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

Бразилийн томоохон хот Сан-Паулуд Флавио Болсонарогийн хажууд үг хэлэхдээ Милей Лулаг “Ялтан” гэж нэрлээд, Бразилийн Засгийн газрыг "Хулгайч социалистууд” хэмээн буруутгажээ. Мөн Флавио Болсонарог “Лулаг зогсоож чадах цорын ганц хүн” хэмээн магтсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Бразилийн Гадаад хэргийн сайд Мауро Виейра Ерөнхийлөгч Лулатай зөвлөлдсөний дараа ням гарагийн өглөө Буэнос-Айрес дахь Элчин сайд Жулио Бителлиг эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
Бразилийн Засгийн газар Милейгийн мэдэгдлийг “Шууд доромжлол” хэмээн хүлээн авсныг эх сурвалж хэлсэн байна.
Одоогийн байдлаар Бразил, Аргентин улсууд дипломат харилцаагүй гэхэд хилсдэхгүй болсон.
Хавьер Милей Бразилд хийсэн хоёр ч удаагийн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Лулатай албан ёсны уулзалт хийх хүсэлт гаргаагүй юм. Ерөнхийлөгч Лула ч мөн түүнийг хүлээн авах ямар нэг үйлдэл хийгээгүй байна.









