
Шотландад Их Британийн Эзэн хаан Чарльз Nvidia, Google DeepMind, OpenAI болон Anthropic компанийн удирдлагуудтай уулзаж, хиймэл оюун ухаан (AI) буруу хүмүүсийн гарт орвол ихээхэн эрсдэл дагуулж болзошгүйг анхаарууллаа.
Тэрээр оройтохоос нь өмнө урьдчилан AI-ийн хэрэглээнд шаардлагатай хамгаалалт, хяналтын тогтолцоог бий болгох хэрэгтэй гэж уриалсан байна.
Эзэн хаан Чарльз өөрийн эзэмшлийн Дамфрис Хаус эдлэнд уулзалт хийх үеэрээ AI нь ялангуяа анагаахын шинжлэх ухааны салбарт хүний амьдралыг сайжруулах, тэр ч байтугай хүний амь насыг аврах асар их боломжтойг онцолсон байна.
Гэхдээ тэрээр AI хөгжүүлэгчдийн дунд уг технологи цаашид аюултай чадавхтай болж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгааг мөн дурджээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тиймээс хиймэл оюун ухаанаас үүдэж болох “Оршин тогтнох түвшний аюул”-ыг урьдчилан тооцож, технологийг буруу ашигласнаас үүдэн хүн төрөлхтөнд асар их хэмжээний хохирол учрахаас сэргийлэх шаардлагатайг онцолсон байна.
Женсэн Хуан хиймэл оюун ухааны хөгжилд хариуцлагатай хандахын зэрэгцээ өөдрөг байх ёстойг онцлон:
Хиймэл оюун ухааныг аюулгүй, найдвартай хөгжүүлж, илүү олон хүнд хүртээмжтэй болгоё. Зорилго, эрмэлзлээ улам өргөжүүлж, дэлхий нийтэд чухал ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэцгээе.
хэмээн хэлэв.
Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд хиймэл оюун ухааны чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хамтад нь хангах шаардлагатай.
Үүнд технологийг нарийн шалгаж турших, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хувийн нууцыг хамгаалах, нөөцийг хариуцлагатай ашиглах, мөн хиймэл оюун ухааны дэд бүтцийг байршуулж буй орон нутгийн иргэд, хамт олонтой түншлэн ажиллах зэрэг арга хэмжээ багтана.









