
Онцлох нь:
-1995 оноос хойших хамгийн өндөр түвшин
-ЯТБ өмнөх 1.00%-аас 0.25 нэгжээр нэмэгдүүлж 1.25% болголоо.
Ингэснээр бодлогын хүү 1995 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн.
Японы төв банк олон жилийн “хэт бага хүү”-гийн бодлогоос гарах үйл явц үргэлжилж байна. Япон улс олон арван жил дефляцтай (бараа бүтээгдэхүүний үнэ буух) тэмцэхийн тулд бараг тэг болон сөрөг хүүтэй явсан. Харин одоо инфляц, цалин, дотоодын үнийн дарамтыг харгалзан хүүгээ хэвийн түвшин рүү түлхэж байна.
Бодлогын хүүг 1.25 хувьд хүргэх шийдвэр 7–2 саналтай гарсан 9 гишүүний 7 нь 1.25% болгохыг дэмжсэн бол 2 гишүүн эсэргүүцсэн. Энэ хоёр эсэргүүцэл нь зах зээлд “Дараагийн өсөлт заавал шууд ирэхгүй байж магадгүй” (ирэх саруудад бодлогын хүүг өмгөхгүй гэсэн магадлал нэмэгдэж байгаа юм. ҮГ.МН) гэсэн дохио өгсөн.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хамгийн сонирхолтой нь — хүү өссөн ч иен чангарсангүй Шийдвэр гараад USD/JPY 157 орчим руу өсөж, өөрөөр хэлбэл иен суларсан. Энэ нь анх харахад хачирхалтай боловч зах зээл 1.25%-ийн өсөлтийг урьдчилан бараг бүрэн үнэлчихсэн байсан, харин дараагийн өсөлтийн талаар Японы Төв Банк хангалттай хатуу дохио өгөөгүйтэй холбоотой.
Тиймээс одоо зах зээлийн гол асуулт нь 1.25% биш, дараагийн хүү хэдийд вэ гэдэг болсон. ЯТБ цаашид инфляц, иений ханш, цалин болон эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан дахин өсгөх боломжоо нээлттэй үлдээж байна.
1.25% хүргэсэн мэдээ өөрөө иенд хүчтэй өсөлт авчраагүй. Харин одоо Японы Төв Банкны Ерөнхийлөгч Уэда дараагийн хурлууд дээр дахин өсөлт хийх дохио өгөх эсэх хамгийн чухал.
Өөрөөр хэлбэл:
-ЯТБ 1.25% → дангаараа USD/JPY бууруулах хүч сул. Түүнчлэн “дахин өсгөнө” гэсэн хатуу дохио → иенийг ам.доллартай харьцах харьцааг буурах дарамт нэмэгдэнэ.
-ЯТБ түр завсарлана гэсэн дохио ам.долларын эсрэг иенийг дахин өсөх боломжтой. Одоогийн байдлаар шийдвэрийн дараах эхний реакц нь иен сулрах талдаа гарсан нь анхаарах зүйл болоод байна.










