
Мягмар гарагт бондын зах зээл дэх борлуулалт огцом эрчимжлээ. Японы бондын өгөөж сүүлийн 30 гаруй жил байгаагүйгээр өссөн байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид инфляци тогтвортой өндөр хэвээр, төсвийн бодлого тэлж байгаа нөхцөлд улс орнуудын төв банкууд инфляцийг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ өсгөхөөс аргагүй гэх үзэл газар авлаа.
Мөн газрын тосны үнэ мэдэгдэхүйц өссөн нь бонд болон хувьцааны зах зээлд дарамт болж байна. Түүнчлэн АНУ-Израилийн Ирантай хийж буй дайнаас үүдэн Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэн нь мөн нөлөөлжээ.
Хувьцаа
Азийн зах зээлүүдийн хөдөлгөөн бага зэрэг зөрүүтэй байлаа. Европын хувьцааны индексүүд буурч, нэг сарын хамгийн доод түвшинд хүрсэн.
АНУ-ын гол индексүүд мөн унав:
S&P 500: -0.7%
Dow Jones: -0.8%
Nasdaq: -1.0%
Хонконгийн хөрөнгийн бирж дээр олон нийтэд анх удаагаа хувьцаагаа санал болгосон "Шэян" компанийн хувьцаа нээлт хийсэн өдрөө үнэ нь бараг өөрчлөгдсөнгүй.
S&P 500 индексийн 11 салбараас долоо нь буурч, дөрөв нь өсөв.
Эрчим хүчний салбар: +1.5%
Dell компанийн хувьцаа зах зээл хаахад 7%-иар унасан боловч санхүүгийн тайлангаа зарласны дараа арилжаа хаагдсан байсан ч 8%-иар өсөв.
Валют
Ам.долларын ханш чангарч байна. Японы иен ам.долларын эсрэг 160 иений түвшнээс доош суларч, нэг сарын өмнө болсон АНУ-Японы валютын зах зээлийн интервенцээс хойших хамгийн сул түвшинд хүрлээ.
Бонд
Японы Засгийн газрын (JGB) 30 жилийн хугацаатай бондын өгөөж түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрэв.
Их Британийн 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд мөн хүрсэн байна.
Франц, Германы бондын өгөөж олон жилийн дээд түвшиндээ хүрчээ. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.80% хүрч, 2025 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн аж.
АНУ-ын 2 жилийн бондын өгөөж мөн 2025 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд мөн хүрэв.
Түүхий эд ба металл
Газрын тос: +5%
Алт: -3%
Дэлхийн бондын зах зээлийн борлуулалтын давалгаа улам томорсоор байна. Газрын тосны үнэ өсөж, нийлүүлэлтийн шокийн улмаас инфляци нэмэгдэх эрсдэл үүнд нөлөөлөх магадлалтай.
Гэхдээ энэ бүхний цаад үндсэн шалтгаан нь “Их долоо”-гийн (G7) болон бусад улс орнуудын төсвийн төлөв тогтвортой байх боломжгүй болж байна гэсэн хөрөнгө оруулагчдын санаа зовнил улам нэмэгдэж байгаа явдал юм.
ИХ20-ийн удирдагчид улс орнуудыг эдийн засгийн өсөлтөөрөө дамжуулан өрийн асуудлаас гарахыг уриалж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид энэ төлөвлөгөөг хэрэгжих боломжтой гэдэгт улам бүр эргэлзэж байна.
Учир нь:
Зээлийн хүү эдийн засгийн өсөлтийн хурдаас өндөр байна.
Үүний зэрэгцээ Засгийн газрын зээлийн хүү, өр төлбөрийн үйлчилгээний зардал улсын төсвийн ихээхэн хэсгийг идсээр байгаа.
Японы төсвийн зарцуулалтын талаарх шинэ саналууд бондын хөрөнгө оруулагчдын санааг онцгой их зовоож байгаа юм.
Их Британи ч мөн эдийн засгийн бодлогын талаарх сөрөг үнэлгээнээсээ салж чадахгүй байгаа бол Францын Засгийн газрын бондын зах зээлд улс төрийн нөхцөл байдал хүчтэй нөлөөлж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Холбооны Нөөцийн Банкны байр суурь улам хатуурав
АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны (Fed) тэргүүлэгч Майкл Барр мягмар гарагт бусад бодлого боловсруулагчдын дунд нэмэгдэж буй “Инфляци буурахгүй бол бодлогын хүүг өсгөх шаардлагатай болж магадгүй” гэсэн байр суурийг дэмжлээ. Энэ нь чухал ач холбогдолтой байж болох юм.
Барр нь Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хорооны (FOMC) төвийг сахьдаг байр суурьтай гишүүн гэж тооцогддог.
Тиймээс тэрээр инфляци буурахгүй бол Холбооны нөөцийн банк “шийдэмгий” арга хэмжээ авах шаардлагатай гэж хэлсэн нь бодлого боловсруулагчдын байр суурь илүү хатуу болж байгааг харуулж байна.
Бүр илүү чухал зүйл нь Барр энэ байр сууриа 9 дүгээр сарын 15–16-нд болох Холбооны нөөцийн банкны хурлын өмнө ярьсан явдал юм.
Өөрөөр хэлбэл, тэр хурал болохоос өмнө гарах инфляцийн (хэрэглээний үнийн индекс-CPI) болон үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)-ийн мэдээлэл инфляци буурч байгааг харуулахгүй бол бодлогын хүүг өсгөхийг дэмжиж саналаа өгнө гэсэн дохио өгч байна.
Долдугаар сарын Нээлттэй Зах Зээлийн хурлын үеэр бодлогын хүүг өөрчлөхийг эсэргүүцэж, өөр байр суурь илэрхийлсэн гурван гишүүнтэй хамтатган үзвэл, мөн сүүлийн үед илүү хатуу байр суурь баримтлах болсон өөр нэг, эсвэл хоёр бодлого боловсруулагчийг тооцвол бодлогын хүү өсгөх эсэх асуудал маш хурцадмал санал хураалт болох магадлал өндөр аж.
Валют арилжаачид ч хүү өсөх магадлалыг илүү өндөр гэж үзэж байна. Холбооны Нөөцийн Банкны фьючерсийн зах зээлийн тооцоогоор:
Хүү өсөх магадлал: 66%
Хүүг хэвээр хадгалах магадлал: 34%
Дэлхийн үйлдвэрүүдийн идэвх
Эрчим хүчний үнэ өсөж, АНУ-Израилийн Ирантай хийж буй дайн үргэлжилж, инфляци, хүү болон төсвийн бодлогын талаарх санаа зовнил нэмэгдэж байгаа хэдий ч дэлхийн үйлдвэрлэлийн салбар ерөнхийдөө сайн ажиллаж байна.
Өнгөрсөн сард Азийн орнуудад хиймэл оюун ухааны тоног төхөөрөмжийн эрэлт огцом өссөн нь үйлдвэрлэлийн идэвхийг дэмжлээ.
Евро бүсийн үйлдвэрлэлийн салбар наймдугаар сард дөрвөн жил гаруйн хугацаан дахь хамгийн хурдтай өсөлтөө үзүүлсэн гэж мягмар гарагт нийтлэгдсэн PMI индексийн мэдээлэл харууллаа. Гэхдээ сул талууд бас байна. Италийн үйлдвэрлэл нэгдүгээр сараас хойш анх удаа агшсан бол Испанийн үйлдвэрлэл ч мөн буурчээ.
АНУ-ын үйлдвэрлэлийн өсөлт саарсан бөгөөд үүнд үнэ өсөх вий гэсэн болгоомжлолын улмаас шинэ захиалга буурсан нь нөлөөлөв. Гэсэн хэдий ч зах зээлд маш олон сөрөг хүчин зүйл хуримтлагдсан энэ үед дэлхийн даяар үйлдвэрлэлийн үзүүлэлт харьцангуй сайн байгаа нь анхаарал татахуйц үзүүлэлт юм.
-Хэрэв дайн дуусаж, газрын тосны үнэ буурч, төсвийн сахилга бат бага зэрэг сайжирвал бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын итгэлд ямар өөрчлөлт гарах бол?
-Маргааш зах зээлд юу нөлөөлж болох вэ?
Маргааш дараах гол үйл явдлууд зах зээлийн анхаарлын төвд байна:
Шинэ Зеландын бодлогын хүүгийн шийдвэр
Австралийн II улирлын ДНБ
Канадын төв банкны бодлогын хүүгийн шийдвэр
АНУ-ын наймдугаар сарын хувийн хэвшлийн ажил эрхлэлтийн ADP тайлан
Broadcom компанийн санхүүгийн тайлан








