
🔸 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замын төслийн талбайн Шувуун фабрик хэсэгт ажиллалаа.
🔸 Энэ үеэр төмөр замын трасстай огтлолцож буй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ыг шилжүүлэх ажлын явцтай газар дээр нь танилцаж, холбогдох албаныхантай санал солилцов.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🔸 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын трассын Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлд нийт есөн анкерийн суурийн газар шорооны ажлыг бүрэн гүйцэтгэсэн ба хоёр анкерыг угсраад байна. Харин гурав дахь анкерын угсралтын ажил үргэлжилж байна.
🔸 Гүйцэтгэх захирал О.Батчулуун ажлын явцтай танилцах үеэр төслийн хэрэгжилтэд шууд нөлөөлж буй ЦДАШ шилжүүлэх барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгэх, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог ханган ажиллахыг үүрэг болголоо.











