Гурван сарын дараа АНУ, Канад, Мексикийн нутагт Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) эхэлнэ. Өнгөрөгч долоо хоногийн Бямба гарагийн өглөө АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран болон бусад хотуудад агаараас довтолж байлдааны ажиллагаа эхэлүүлсэн юм. Ийм цаг үед Ираны хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг ДАШТ-д оролцохгүй байхаар шийджээ.
.jpg)
Тус улсын хөлбөмбөгчид өмнө нь зургаан удаа ДАШТ-д оролцож байв. Үүнээс 2014 оноос хойш тогтмол буюу гурван тэмцээнд дараалан оролцоод буй. Тэгвэл энэ удаад ч бас оролцох эрхээ авсан тэд "G" хэсэгт Бельги, Египет, Шинэ Зеландтай учраа таарсан. Энэ хэсгийн тоглолтууд ирэх зургаадугаар сарын 15-наас 26-ныг дуустал АНУ-ын Сиэтл хотод болохоор товлогдсон.
Өнгөрсөн зун АНУ-ын цэргийн хүчин тус улсын гурван цөмийн байгууламжийг бөмбөгдсөн ч Иранчууд тэмцээнээс гараагүй. Гэвч одоогийн нөхцөлд илүү ноцтой байгааг Ираны Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Мехди Таж тамирчдадаа дайсны нутагт явуулах эсэхдээ эргэлзэж дэлхийн аваргад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Гэхдээ Ираны Дээд удирдагч Аятолла Хаменей алагдсаны дараа тус улсын улс төрд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул ирээдүйд юу болохыг таамаглахад бэрх байна.
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны зүгээс нөхцөл байдал хурцадсан ч Ираныг ДАШТ-д оролцоно гэж найдаж байгаа аж. Энэ тухай тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстрём "ДАШТ-д оролцогчдын аюулгүй байдлыг хангахад бид бүх анхаарлаа хандуулж байна" гэв.
Хэрэв Иран Улс нь хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохгүй орхисон тохиолдолд Ази тивийн аль нэг орны багийг оролцуулна гэсэн таамаг бий. Үүний дагуу FIFA-ны удирдах албан тушаалтнуудаас тодруулахад Ирак эсвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын аль нэгэнд нь эрхийг шилжүүлэх боломжтой аж.
Ирак энэ сарын сүүлээр буюу 31-нд Боливи, Суринам хоёрын хожсонтой нь нэмэлт эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ тоглолтод Иракчууд хожвол Ираны эрхийг Арабын Нэгдсэн Эмиратад шилжүүлнэ. Тэд урьдчилсан шатны тавдугаар тойрогт Иракт 2:3-аар дийлдсэн юм.










