Матадор" буюу “Бухтай тулалдагч"-дын хаан хэмээн алдаршсан Моранте де ла Пуэбла 'Ла Маестранза' аренад болсон золгүй үзүүлбэрийн үеэр өгзөг хэсгээрээ ноцтой гэмтэл авч, хэдэн цагийн турш мэс засалд орсон байна.

Тэрээр авсан шархаа “Амьдралдаа авсан хамгийн их өвдөлттэй гэмтэл” гэж тодорхойлсон.
Мөн тэрээр
Надад маш их өвдөлт мэдрэгдэж байна. Бух намайг шүүрч хаясныг хараад айдас төрсөн, бас их цус алдсан байх гэж бодсон.
хэмээн эмнэлгийн орон дээрээсээ Instagram-даа байршуулсан бичлэгтээ ярьжээ.
Түүнчлэн
Эмнэлэгт ирээд цус алдалт бага байгааг мэдээд бага зэрэг тайвширсан. Гэхдээ маш их өвдөж байна. Энэ бол миний амьдралдаа амссан хамгийн хүнд гэмтэл

гэсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Одоо 46 настай алдарт "Матадор" Моранте де ла Пуэбла өмнө нь гурван бухыг амжилттай давсан ч дөрөв дэх бух гэнэт дайрч, тэр нөмрөгөө (бухыг уурлуулахад ашигладаг улаан даавуу) унагаан, нуруугаараа эргэх үед хамгаалалтгүй болсон. Энэ үед бух хурц эврээ түүний бөгс рүү зоож, ойролцоогоор 10 см орчим урагдал үүсгэснээр тэр газар дээрээ өвдөлтөөс болж тэрийн унасны дараа түүнийг дөрвөн матадор тэмцээний талбайгаас дамжлан авч гарчээ.

Хүнд шархадсан тэрээр шулуун гэдэс болон булчингийн гэмтлээ эмчлүүлж, томоохон мэс засалд орсон байна. Одоо тэрээр эдгэрэх урт хугацаагаа хүлээх болж байгаа бөгөөд бараг унтаж чадахгүй, хоолны дуршилгүй болсон аж.
“Үнэндээ надад маш их өвдөлт мэдрэгдэж байна,” хэмээн тэр нэмж хэлээд судсаар тэжээл авч байгаа нь амьдралдаа анх удаа тохиолдож буй зүйл гэдгийг онцолжээ.

Мөн тэрээр:
Шөнө бараг унтаж чадаагүй. Хоол идэх хүсэл ч алга. Гэхдээ бага зэрэг тэвчээртэй байж, энэ бүхнийг давж гарна гэдэгтээ итгэлтэй байгаа
гэсэн юм.










