




















Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Хуралдааныг удирдсан Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулсан юм.
Хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчээс улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар 32 хүн асуулт асууж, хариулт авч, санал бодлоо илэрхийлэв.

Дараа нь Бага хурлын III хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явууллаа.
Санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссын даргаар намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, комиссын Нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар ажиллав.
Санал хураалтын дүнд 99.7 хувийн саналаар Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг Бага хурлаас батлав.

Ням-Осорын Учрал
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн
2003 онд
Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
2007 онд
Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
2010 онд
Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
2012 онд
Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
2019 онд
Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
2013 онд

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг
2007-2008 онд
Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
2010-2016 онд
Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
2012-2014 онд
Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
2015 онд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
2016 онд
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
2010 оноос
Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
2015 оноос
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
2015 оноос
Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
2019 оноос
НАМЗХ-ны ерөнхийлөгч
2016-2020 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018-2020 онд
Цахим бодлогын түр хорооны дарга
2020-2024 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд
Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
2022-2024 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2025 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
2025 оноос
Монгол Улсын Их Хурлын дарга









