



















79 дэх удаагийн Британийн Кино Академийн шагнал гардуулах ёслол /BAFTA/ өнгөрөгч долоо хоногт Лондоны "The Royal Festival Hall"-д боллоо. Оскараас өмнө зохиогдож буй тус шагнал гардуулах ёслол гаднаас нь харахад “Marty Supreme” тэр үдшийн хамгийн их анхаарал татах бүтээлүүдийн нэг байв. Учир нь тус кино нийт 11 төрлөөр нэр дэвшиж, өрсөлдөөний эхэнд хүчтэй фаворит мэт харагдсан юм.

Италид төрж, Францад өссөн Сири-Еврей гаралтай найруулагч Josh Safdie-ийн спорт өнгө аястай, инээдмийн жанрын 1950-аад онд Нэгдсэн улсад ширээний теннисийн спортыг танилцуулсан алдарт тамирчин Марти Маузерын намтраар бүтээсэн “Marty Supreme” энэ удаагийн BAFTA-аас хүсээгүй нэг “амжилт”-тай буцлаа. Тус кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг гол дүрийн жүжигчин (Тимоти Шаламе), туслах дүрийн жүжигчин (Odessa A’zion), кастинг, эх зохиол, продакшн дизайн, зураглаач, хувцасны дизайн, эвлүүлэг, нүүр хувиргалт ба үс засалтын төрөлд нэр дэвшсэн ч 11-үүлэнд нь ялагдаж, нэг шөнө хамгийн олон удаа “хоосон” үлдсэн рекордыг давтсан байна.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

Түүхийг сөхөн үзвэл “Women In Love” (1969), “Finding Neverland” (2004) кинонуудын хамт тус бүтээл 11 номинацид нэр дэвшээд бүгдэд нь хоцорсон тохиолдол болж үлдлээ. “Marty Supreme” нь Оскарын шагналд хүчтэй яригдаж байгаа хэвээр гэж үзэгдэж буй ч BAFTA дахь энэ том ялагдал салбарынхны анхаарлыг татах нь гарцаагүй гэж нийтлэлд дурджээ.

Тухайн үдшийн хамгийн шуугиантай мөчүүдийн нэг бол сарын өмнө "Алтан бөмбөрцөг" наадмаас тус киноны гол дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан Тимотэ Шаламе шилдэг гол дүрийн жүжигчний шагналд “I Swear” киноны Роберт Арамайод дийлдсэн юм. Гэсэн ч “Marty Supreme” Оскарын наадамд есөн төрөлд нэр дэвшсэн тул дараагийн шатанд боломж үлдэж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.








