



















Анжелина Жоли, Брэд Питт нарын өргөмөл ууган хүү Мэддокс Жоли-Питт аавынхаа овгийг дахин хэрэглэлгүй орхихоор шийдсэн нь батлагдлаа.

24 настай Мэддокс саяхан ‘Kutcher’ кинонд туслах найруулагчаар ажилласан байна. Уг бүтээл нь ээж Анжелина Жолигийн гол дүрд тоглосон драм бөгөөд хөхний хавдрын оноштой эмэгтэйн амьдрал Парисын загварын долоо хоногийн орчинд өөр хоёр эмэгтэйн түүхтэй огтлолцох агуулгатай ажээ.
Францын нэгэн театрт орон нутгийн цагаар 26-нд нийтэд ил болсон төгсгөлийн титрт Мэддоксын нэрийг ‘Maddox Jolie’ гэж бичсэн нь өмнө хэрэглэж байсан ‘Jolie-Pitt’-ээс аавын ‘Pitt’ овгийг хассан хэлбэр байв.
Өмнө нь тэр 2024 оны ‘Maria’ киноны титрт ‘Maddox Jolie-Pitt’ нэрээр гарч байсан тул энэ удаагийн өөрчлөлт анхаарал татаж байна.
Мэддокс зөвхөн ганцаараа Питт овгоосоо татгалзсан нэгэн нь биш юм. Анжелина Жоли, Брэд Питт нарын зарим хүүхэд аль хэдийн аавынхаа овгийг хэрэглэхээ больсон байна. Тухайлбал том охин Захара 2023 онд Атланта дахь Спелман коллежийн Alpha Kappa Alpha Sorority-ийн элсэлтийн ёслол дээр өөрийгөө ‘Zahara Marley Jolie’ гэж танилцуулжээ. Харин Шайло 2024 оны ‘Outsiders’ жүжгийн хөтөлбөрт нэрээ ‘Shiloh Jolie’ гэж бичүүлсэн байна.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн ойрын эх сурвалж “Шайло овгоо өөрчилснийг мэдэхэд Брэд Питт гүнээ шархалсан. Охиноо төрөх мөч нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай агшин байсан бөгөөд өнөөгийн нөхцөл байдал түүнд маш их өвдөлт авчирч байна” гэж ярьжээ.
Анжелина Жоли 2016 онд Брэд Питтээс салах өргөдөл гаргаж, зургаан хүүхдийнхээ асран хамгааллыг дангаар хүссэн байна. Тухайн үед хувийн онгоцон дээрх маргаантай холбоотойгоор хүчирхийллийн талаар мэдээлэл гарсан ч мөрдөн шалгасны дараа FBI эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхаар шийдвэрлэсэн гэжээ. Хос 2019 онд албан ёсоор салсан бөгөөд хөрөнгө, хууль эрх зүйн маргаанууд нь 2024 оны сүүлээр эцэслэн шийдэгдсэн байна.
Одоогоор Брэд Питт хүүхдүүдийнхээ ихэнхтэй алслагдсан харилцаатай гэх мэдээлэл гарчээ. Нэг эх сурвалж “Хэд хэдэн удаа харилцаагаа сэргээхийг оролдсон ч нөхцөл байдал одоо ч амаргүй хэвээр байна. Энэ нь бүх гэр бүлийн хувьд хүнд явц байсан” гэж хэлсэн байна.








