Мэргэжлийн боксын хөнгөн жингийн домог болсон хоёр алдартан АНУ-ын Флойд Мейведер, Филиппиний Мэнни Пакьяо нар дахин рингэнд хоорондоо тулалдахаар болжээ. Тэдний хариу тулаан 2026 оны есдүгээр сарын 19-нд Лас-Вегаст болох бөгөөд стриминг үйлчилгээний томоохон платформ "Netflix" дэлхий даяар шууд дамжуулан үзүүлнэ.


🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Сүүлийн үед тэд тэтгэвэртээ гарсан мэргэжлийн боксчдыг хооронд нь тулалдуулж мөнгө олдог болоод байгаа. Харин энэ удаа хоёр жинхэнэ мэргэжлийн шилдэг тулаанчийг өрсөлдүүлэхээр тохиролцсон байна. 49 настай Флойд бол мэргэжлийн бокст 50 тулалдаж, 50 ялсан амжилттай. Үүнээс 27-г нь цагаас өмнө дуусгасан. Харин цагтаа мэргэжлийн боксын 8-н өөр жинд аваргын бүс хүртэж байсан 47 настай Пакьяо мэргэжлийн дэвжээнд 62 ялалт, 3 тэнцээ, 8 ялагдсан. 39 удаа хүнд цохилтоор ялж байсан.

Хоёр тамирчны эхний тулаан тэртээ 2015 оны тавдугаар сард дуулиан шуугиантай болж, Америк тамирчин шүүгчдийн саналаар ялсан. Тэр тулаан боксын түүхэнд хамгийн их ашиг орлоготой тулаан болж, Флойд 300 сая, Пакьяо 150 сая ам.доллар авч байлаа.











