"Ред Булл" багийн Нидерланд нисгэгч дэлхийн дөрвөн удаагийн аварга Макс Ферстаппен "Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ оны анхны гараа болох Австралийн Гран-Пригийн байрлал тогтоох уралдааны үеэр осолд оржээ.

Мелбурн Алеберт Паркад эхний тойрог дуусахад 7 минут 50 секунд дутуу байх үед Ферстаппен зам дээр эргэлдэж, машин нь хайрган зам руу шидэгдэж, хамгаалалтын ханыг мөргөжээ. Хэдийгээр байрлал тогтоох уралдааны хамгийн хурдан, шилдэг цагийн үзүүлэлтийг харуулсанч уралдааныг түр зогсоож, Нидерланд тамирчны машиныг замаас гаргасан байна. Замаас гаран явж байхдаа Ферстаппен гараа барьсан харагдана. Өдгөө 28 настай Ферстаппен дөрвөн удаагийн дэлхийн аварга юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

Мельбурнд болсон уг уралдаанд "Мерседес" багийн Британи нисгэгч өнгөрөгч улирлын аварга Жорж Рассел шилдэг амжилт үзүүлэн тойгыг 1 минут 18.518 секундэд туулсан байна. Хоёрдугаар байрт түүний багийн Итали уралдаанч Кими Антонелли орсон бол “Ред Булл” багийн франц тамирчин Исак Хажар гуравдугаар байр эзэлсэн байна.











