
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийн шагналын эзнээр BCH Knights багийн тоглогч О.Эрдэнэцогт тодорлоо.
О.Эрдэнэцогт Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 27 тоглолтод оролцохдоо 13.9 оноо 4.9 самбар 5.9 оновчтой дамжуулалт 1.6 бөмбөг таслалт 84% чөлөөт шидэлтийн гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч”-ийн шагналын эзнээр SG Apes багийн тоглогч Г.Дөлгөөн тодорлоо.
Г.Дөлгөөн Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 23 тоглолтод оролцохдоо 16.2 оноо 9.0 самбар 1.1 бөмбөг таслалт 0.8 хаалт гэсэн статистикыг үзүүлжээ.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Дасгалжуулагч”-ийн шагналын эзнээр BCH Knights багийн ахлах дасгалжуулагч Юрис Васильевс тодорлоо.
Юрис Васильевс Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд багаа 27 тоглолтод удирдан оролцохдоо 18-9 амжилтыг үзүүлсэн.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Шинэ Тоглогч”-ийн шагналын эзнээр Khan Falcons багийн тоглогч О.Өсөхбаяр тодорлоо.
Шагналыг Европын Холбооны төлөөлөл Арно Априю гардуулан өглөө.
О.Өсөхбаяр Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 25 тоглолтод оролцохдоо 11.4 оноо 6.5 самбар 0.9 бөмбөг таслалт 45% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Олон Улсын Тоглогч”-ийн шагналын эзнээр BCH Knights багийн тоглогч Давион Уоррен тодорлоо.
Давион Уоррен Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 26 тоглолтод оролцохдоо 26.7 оноо 6.1 самбар 5.8 оновчтой дамжуулалт 3.0 бөмбөг таслалт гэсэн статистикыг үзүүлжээ.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч”-ийн шагналын эзнээр Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Барсболд тодорлоо. Тэрээр Үндэсний Дээд Лигт буюу 2024-2025 оны улиралд 7.9 оноо 3.6 самбар 3.1 оновчтой дамжуулалт 2.1 бөмбөг таслалт 37% довтолгооны гүйцэтгэл дунджилсан.
Б.Барсболд Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд 26 тоглолтод оролцохдоо 12.0 оноо 4.5 самбар 5.7 оновчтой дамжуулалт 2.3 бөмбөг таслалт 43% довтолгооны гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг 6 Дахь Тоглогч”-ийн шагналын эзнээр Khan Falcons багийн тоглогч А.Батхуяг тодорлоо.
А.Батхуяг Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 23 тоглолтод сэлгээнээс оролцохдоо 14.4 оноо 3.2 самбар 3.7 оновчтой дамжуулалт 1.5 бөмбөг таслалт гэсэн статистикыг үзүүлжээ.











