
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын дэд сайд, ноён Шү Жяаай тэргүүтэй төлөөлөгчид айлчлын хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмж болон Хот доторх эрэн хайх, аврах сургалтын байгууламжтай танилцлаа.

Онцгой байдлын байгууллага нь Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, тус бүлгийн Гадаад ангиллын үнэлгээнд Монгол Улсын дунд ангиллын багийг амжилттай хамруулах бэлтгэл ажлыг хамтран хэрэгжүүлж, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, хот доторх эрэн хайх, аврах чиглэлээр алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, дунд ангиллын багт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг дэмжлэх үзүүлэх талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэн юм.

https://nema.gov.mn/post/177069
#гадаадхамтынажиллагаа










