Түүнийг сайтууд дээр уран гулгалтын дасгалжуулагч гэж тодотгон бичсэн байсан. Угтаа бол тэрээр дасгалжуулагч гэхээсээ илүү Францын шигшээ багийн уран гулгалтын бүжиг дэглээч, хореограф юм. 2025-2026 оны улиралд нийтдээ 28-н богино болон чөлөөлт үзүүлбэр дэглэсэн бөгөөд үүнээс 13 орны 16-н үзүүлбэр нь Олимпын мөсөн талбайд олны хүртээл болсон юм. Мөн 5-н тамирчныг өөрийн багийн хамт дасгалжуулсан байна. Түүний дэглэсэн үзүүлбэрүүдээс эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Каори Сакамотогийн "Time to say goodbye", Спортын хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн Гүржийн хос Метелкина/Берулава нар хүрэл медаль хүртсэн Германы хос Минерва/Никита нарын үзүүлбэрүүрийг бас дурьдаж болно. Дээр нь үзэгчдээс хамгийн өндөр сайшаал хүртсэн үзүүүлбэр нь Адам Сиао Хим Фа-гийн алдартай гоё 2 үзүүлбэр, бүжгийн төрлийн Америкийн хос Эмилияа Зингас, Вадим Колесник нарын үзүүлбэрүүд юм.

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.

Тэрээр Орчин үеийн уран гулгалтын хамгийн өвөрмөц хореографуудын нэг.
Benoît Richaud / Бенуа Ришо бол уран гулгалтыг “гоё харагдах спорт”-оос илүү дотоод сэтгэлийн илэрхийллийн тайз болгож чадсан хореограф юм. Түүний хөтөлбөрүүд үзэгчдэд үргэлж таатай санагддаггүй ч мартагддаггүй, энэ нь түүний хамгийн том нөлөө. Энэ завгүй эрхэм дараагын Олимпод бүр завгүй болох бизээ.











