
2023, 2024 онд тохиосон зудаар нэг удаагийн арга хэмжээ авах бус цаашид малчдын амьдралын чанарыг сайжруулж, тогтвортой орлоготой болгох зорилгоор Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлсэн.
Малчид өөрсдөө нэгдэн нийлж, анхан шатандаа түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг байдлыг бий болгосноор, хөдөө суурьших хүсэлтэй малчдын тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл малчин гэдэг мэргэжлийг бизнес эрхлэгч болгож, үйлдвэрлэл хөгжсөн орон нутгийг хөгжүүлэх нь уг хөдөлгөөний гол зорилго гэж тайлбарлаж байлаа.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тэгвэл Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн эргэн төлөлт 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Монголбанкны мэдээллээр 218.8 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнчлэн үржлийн мал худалдан авч, бойжуулах, борлуулах чиглэлээр зээл авсан 139 зээлдэгч үндсэн зээлээ хааж чадсан байна. Нийт малчдын 33 хувь нь хамрагдсан уг хөдөлгөөн сайн жишиг бүхий хоршоодоор хүрээгээ тэлж, орон нутагтаа анхан шатны үйлдвэрлэлээ хөгжүүлж эхэлжээ.









