“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын “26,” гэсний дараа “27,” гэж нэмсэн бөгөөд энэхүү тогтоолыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөх юм байна.

Эмхэтгэлийн тус дугаарт нийтэлсэн “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг тус тус баталсан байна. Тухайлбал, “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”–ы

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️










