



















Өнөөдөр УИХ-ын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон тус Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд нартай уулзаж, хууль зүй, дотоод хэргийн салбар дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн талаар санал солилцлоо.

Хүний эрхийн үндэсний комисст ирж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 70 орчим хувь нь хууль, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байгааг ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид онцоллоо. Мөн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүслээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын түвшинд хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг, хамгаалдаг тогтолцоог бэхжүүлэхийн тулд ХЭҮК-той хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Тэрээр хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар бүрэн цахимжуулж, хүнээс хамаарал багатай, системд суурилсан, ил тод, шуурхай, хариуцлагатай нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ. Ингэж байж хуул зүй, дотоод хэргийн салбарт хүний эрх хангагдаж, зөрчил багасна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн хүний эрхтэй холбоотой хуулиас давсан, давхардсан журмуудыг цэгцэлж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг орчныг бэхжүүлэхэд анхаарна гэдгийг онцоллоо.
Хууль зүйн салбарт хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн, олон улсын их, дээд сургууль, байгууллагад суралцсан 700 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр чадварлаг хүний нөөцийг бодлогоор дэмжиж,чадавхыг бэхжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, сурсан мэдсэн туршлагыг салбар дотроо түгээн дэлгэрүүлэх замаар хүний эрхийг хамгаалсан, тогтвортой тогтолцоог бэхжүүлнэ гэдгээ дурдлаа









