
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотын зам, тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны “Хөгжлийн албан ёсны тусламж” (ODA)-ийн хүрээнд хэрэгжих, 2.7 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийн “Хэлэлцээрийн протокол”-д талууд гарын үсэг зурлаа. Төсөл нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд ирэх оны тавдугаар сар хүртэл хэрэгжих юм.
Буцалтгүй тусламжийн хүрээнд БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI) болон холбогдох байгууллагуудын консорциум Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллах юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төслийг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зөвшилцөл, харилцан ойлголцлын үндсэн дээр үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжил, төлөвлөлтийн салшгүй хэсэг болох зам, тээврийн салбарын хөгжлийн чиг хандлага, сүлжээ төлөвлөлт, бодлого, арга хэмжээг тодорхойлсон стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.
Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа дараах асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат онцоллоо. Үүнд:

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Зам, тээврийн салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн шийдлүүдийг өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, бодитоор хэрэгжихүйц байдлаар боловсруулах;
Төслүүдийг ач холбогдол, үр өгөөж, хөрөнгө оруулалтын боломж, улсын болон нийслэлийн төсөв, санхүүгийн нөхцөлтэй уялдуулан эрэмбэлж, богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлох;
Хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлж, гол шалгуур үзүүлэлтүүдийн суурь болон зорилтот түвшинг тодорхойлох зэрэг багтаж байна.
Төслийн менежер, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки хэлэхдээ, энэхүү мастер төлөвлөгөө нь Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн үндсэн бодлогын баримт бичиг болох учир олон талт судалгаа, шинжилгээ, тооцоололд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой шийдлүүдийг тусган боловсруулахаар ажиллаж байгааг онцоллоо.
Уулзалтад Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, тус газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Ж.Лхагвасүрэн, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки, Дон Мёнг Инженеринг Консалтинг компанийн Зам, тээвэр төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэх захирал И Вон Сок, HD корпорацийн Тээврийн хэлтсийн захирал Шим Жэ Ү, судлаач Ким Да Хён нар оролцлоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС









