"Милан Кортина"-гийн өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн тэшүүрийн 1000 метрийн зайд түрүүлсэн Нидерландын Ютта Лердамын өмсгөлийг дуудлага худалдаагаар заржээ.

Олимпын аварга болохдоо өмссөн өмсгөлийг дурсгалын зүйлсийн дуудлага худалдааны MatchWornShirt-ээр 11 289 ам.доллараас эхлэн дуудахад хэдхэн цагийн дараагаар 229 268 ам.доллараар Нидерландын нэгэн нэрээ нууцалсан ниргэн худалдан авсан байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Ингэснээр MatchWornShirt-ээр зарагдсан тамирчдын хамгийн үнэтэй өмсгөл болсон аж. Үүнээс өмнө Криштиано Роналдогийн Португалын шигшээ багийн өмсгөл 74 000 ам.доллараар зарагдсан нь дээд амжилтад тооцогдож байсан юм.
Өмсгөлөөс олсон орлогын тал хувийг Ютта Лердамын тамирчны замналаа эхлүүлсэн спортын клубт хандив болгон өгнө.











