



















Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж байгаа залуу офицеруудын хөгжлийн жил болгон зарласан.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болж, Батлан хамгаалах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицеруудын төлөөлөл оролцсон юм.

“Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд тэдний боловсрол, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч байхад чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулж, төрийн албаны мерит зарчмаар өсөн дэвших боломжийг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
Онцгой байдлын байгууллагаас бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хөгжлийг дэмжих манлайлах чадварыг төлөвшүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын марш тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах “Тэсвэр-2026” тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Түүнчлэн залуу офицеруудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн ур чадвар, хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлага, манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд алба хаагчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, эрдэм шинжилгээ, судалгаа, спорт, хэлэлцүүлэг, сургалт зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

http://nema.gov.mn/post/174235
#залууофицеруудынхөгжлийнжил










