Олон жилийн турш дэлхийн хамгийн нөлөө бүхий банкны захирлуудын нэг болох Жэйми Даймон өөрийгөө хэнээр залгамжлуулах талаар ярьж ирсэн ч яг хэзээ албан тушаалаа өгөх нь тодорхойгүй байсаар ирсэн. Харин энэ удаад байдал өөр байна гэж банкны дотоод эх сурвалжууд үзэж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Жэйми Даймон ойрын гурван жил хүртэл хугацаанд Жэй Пи Морган Чейз банкны гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллах боловч үүнээс өмнө дараагийн гүйцэтгэх захирлыг тодруулах төлөвлөгөө бодитоор хэрэгжиж эхэлжээ.

Одоогоор хамгийн хүчтэй яригдаж буй өрсөлдөгчид нь саяхан банкны хамтарсан ерөнхийлөгчөөр томилогдсон Трой Рорбо болон Даг Петно нар юм.
Банкны хоёр өндөр албан тушаалтны ярьснаар Трой Рорбо дотоод үнэлгээгээр бага зэрэг давуу явж байгаа аж. Тэрээр өмнө нь хөрөнгө оруулалт, арилжааны бизнесийг удирдаж байсан бол одоо банкны хамгийн том нэгж болох иргэдийн хадгаламж, зээл, кредит карт, ипотекийн бизнесийг хариуцсан нь ирээдүйн гүйцэтгэх захирлаар бэлтгэж буйн дохио гэж үзэж байна.
Харин Жэйми Даймон ажлаа өгсний дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар үлдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ талаар тэр өмнө нь олон нийтэд ч хэлж байсан юм.
Хэрэв энэхүү төлөвлөгөө хэрэгжвэл санхүүгийн ертөнцийн хамгийн удаан хүлээгдсэн асуултын нэг болох "Жэйми Даймоныг хэн орлох вэ?" гэсэн асуултад эцэслэн хариулт өгөх болно.
Жэйми Даймон 2006 оноос хойш Жэй Пи Морган банкыг удирдах хугацаандаа тус банкийг АНУ-ын хамгийн том бөгөөд хамгийн ашигтай банк болгож чадсан юм.
Хувьцаа эзэмшигчид түүнийг нэг өдөр ажлаа өгнө гэдгийг ойлгож байгаа ч шилжилтийг аль болох тайван, асуудалгүй хийхийг хүсэж байна.
Өмнөд Каролина мужийн Гринвүүд Капитал компанийн хөрөнгө оруулалтын захирал Уолтер Тодд:
Миний хүсэж байгаа ганц зүйл бол энэ үйл явц маш тодорхой, ямар ч доголдолгүй яваасай.
гэжээ.
Хэдхэн долоо хоногийн өмнө Манхэттен дэх банкны шинэ төв байранд болсон уулзалтын үеэр Жэйми Даймон Уолл Стритийн нэгэн удирдах ажилтанд банк өөрийг нь орлох хангалттай чадварлаг боловсон хүчинтэй гэдгийг онцлон ярьсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр:

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Даймон ойролцоогоор гурван жил гүйцэтгэх захирлаар ажиллана. Харин шинэ гүйцэтгэх захирлыг 2–2.5 жилийн дараа тодруулж магадгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн бараг бүх хурлаар залгамж халааны асуудлыг тогтмол хэлэлцэж байна. Жэйми Даймон ажлаа өгсний дараа ч хоёр орчим жил ТУЗ-ийн даргаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
Жэйми Даймон өмнө нь албан тушаалаасаа хэзээ буух талаар өөр өөр хугацаа хэлж байсан.
-2018 онд тав хүрэхгүй жилийн дараа явна гэсэн.
-2024 онд мөн адил ийм хугацаа дурдсан.
Харин 2026 оны эхээр "дор хаяж таван жил ажиллана" гэж хэлсэн ч дараа нь хэвлапэлийн төлөөлөгч нь үүнийг хошигнол байсан гэж тайлбарласан.
Өнгөрсөн хоёрдугаар сард "хэдэн жил" үргэлжлүүлэн ажиллана гэж мэдэгдсэн.
Харин энэ удаагийн төлөвлөгөөг банкны дотор ажилладаг хүмүүс өмнөхөөс хавьгүй бодитой гэж үзэж байна.
Дараагийн захирлыг гурван жил хүлээлгэх нь бас сул талтай. Учир нь ийм хэмжээний чадвартай удирдах ажилтнуудыг бусад томоохон санхүүгийн байгууллагууд урьж ажиллуулах магадлал өндөр байдаг.
Иймээс Жэй Пи Морган банк Трой Рорбо, Даг Петно болон бусад удирдах ажилтнуудад олон сая ам.долларын урамшуулал олгож, банкиндаа тогтоон үлдээх арга хэмжээ авчээ. Өмнө нь ч тус банкнаас гарсан олон удирдлага өөр байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүхтэй.
Одоогийн байдлаар дотоод үнэлгээгээр Трой Рорбо бага зэрэг давамгайлж байна. Тэрээр валютын арилжаачнаар ажлын гараагаа эхэлж, 2005 онд Жэй Пи Морган-д орсон. Одоо банкны хэрэглэгчийн бизнесийг удирдаж байгаа бөгөөд энэ нэгж нь 2026 оны эхний улиралд нийт орлогын бараг 39 хувийг бүрдүүлжээ.
Харин Даг Петно банканд 35 жил ажилласан туршлагатай, хөрөнгө оруулалтын банкны салбарын нэр хүндтэй удирдагч бөгөөд өнөөдөр арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны бүх үйл ажиллагааг дангаар нь удирдаж байна.
Таамаглалын Калши платформ дээр:
Трой Рорбо – 45 хувь
Даг Петно – 34 хувь
магадлалтай гэж үнэлэгдэж байна.
Норт Стар Инвестмент Менежмент компанийн хөрөнгө оруулалтын захирал Эрик Кьюби:
Жэй Пи Морган-ын хувьцаа бусад томоохон банкуудаас илүү өндөр үнэлгээтэй арилжаалагддаг нь Жэйми Даймоны удирдлагатай шууд холбоотой. Зах зээл түүнийг удахгүй ажлаа өгөхийг мэдэж байгаа ч тэр аль болох удаан удирдлагад байх тусам банканд төдий чинээ ашигтай гэж бид үздэг.
гэжээ.










