БНСУ-ын жүжигчин Ха Жи Вон 47 насандаа, наснаасаа залуу харагдах өөгүй төрхөөрөө дахин олны анхаарлыг татлаа. Тэр энэ удаа "Allure Korea" сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар болон дижитал ковер дээр гарч, өмнө нь үзэгдээгүй шинэ өнгө төрхөө олонд харуулсан байна.

Ха Жи Вон удахгүй энэ сарын 16-нд ENA сувгийн даваа, мягмар гарагийн шинэ драм “Climax”-аар үзэгчидтэй уулзах гэж байна. Тус бүтээлд тэр хүслийн “түүхий ирмэг”-ийг ухаж гаргах өнгө аястай дүрүүдийн дунд илүү гүнзгийрсэн, өөр түвшний нүүр царай, мэдрэмжийг гаргана гэж мэдээлжээ.
Тэр өөрийнхөө одоогийн мэдрэмжийн талаар “Заримдаа хүмүүс надад ‘Одоо чи их эрх чөлөөтэй харагдаж байна,’ эсвэл ‘Энэ чинь яг чи өөрөө байна’ гэж хэлдэг. Хүн эрх чөлөөтэй үедээ л аз жаргалтай байдаг шүү дээ. Тиймээс тийм үг сонсохоор би баярладаг” гэж ярьсан байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Энэ удаагийн зураг авалтаар Ха Жи Вон өөрийн хэлсэн “эрх чөлөөний мөчүүд”-ийг төрхөөрөө илэрхийлж, илүү цэгцтэй атлаа гүн мэдрэмжтэй гоо сайхныг харуулжээ. Наснаасаа залуу харагдах төрхөөс гадна булчинлаг, чанга галбир нь тод мэдрэгдэж, өмнөхөөсөө илүү татах хүчтэй, “гүн” аура цацруулсан гэж нийтлэлд онцолсон байна.
Ха Жи Воны гол дүрд нь тоглох “Climax” нь Өмнөд Солонгост оргилд хүрэхийн тулд эрх мэдлийн сүлжээнд шумбан ордог прокурор Банг Тэ Сопын тухай, ширүүн “амьд үлдэх” драм гэж танилцуулжээ. Тэр энэ бүтээлд жүжигчин Жү Жи Хүнтэй хамтран тоглосон байна.











