Нас бол тоо гэдгийг энэ удаагийн өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн Сноубордын параллел слаломын шигшээ уралдаанд шалгарсан тамирчин болох 2015 оны дэлхийн аварга Австрийн Клаудиа Риглер баталсан юм. Өдгөө 52 настай тэрээр 5 дах олимподоо оролцож байгаа бөгөөд шигшээ уралдаанд өөрөөсөө 22 насаар дүү олимпын хошой аварга Эстер Ледекад 1,13 секунд хоцрогдолтой 16-р байрт шалгарсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Сонирхуулахад энэ зайд түрүүлсэн шинэхэн аварга Чехийн Зузана Мадероваг төрөхөөс 1 жилийн өмнө буюу 2002 оны Солт Лайк Ситигийн өвлийн олимпод Клаудиа Риглер анхны олимподоо оролцож байжээ. Өвлийн олимпод оролцсон хамгийн ахмад эмэгтэй тамирчнаар тодорсон тэрээр их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан байна.











