



















Алдарт "Spice Girls" хамтлагийн гишүүн, дуучин Мел Би албан ёсоор ахин гэрлэлээ. Тэрээр 50 насандаа олон жил үерхсэн найз залуу Рори Макфи-тэй Лондонгийн алдарт Сент Паулын сүмд гэрлэсэн байна. Мел Би сувдаар чимэглэсэн, урт ханцуйтай гоёлын даашинз өмссөн бол шинэ нөхөр нь уламжлалт Шотланд килт өмсчээ.
Хосууд 2022 онд сүй тавьсан бөгөөд 3 жилийн үерхлийн дараа Мел Би "Хайранд дахин итгэх итгэл" төрүүлсэн хүн хэмээн Рори-н тухай ярьжээ. Тэрээр өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан бөгөөд "10 жилийн харилцаагаа дуусгасны дараа дахин харилцаа эхлүүлэх хүсэлгүй байсан аж. Зөвхөн хүүхдүүддээ анхаарч, тэдний эдгэрэлд төвлөрч байсан" хэмээн Us Weekly-д ярьжээ. Мелийн охид болох Финикс (26 настай), Эйнжэл (18), Мадисон (13) нар ч энэ шинэ эхлэлд хамт байсан байна.

Тухайн үед Рори бол түүний үсчин байсан гэдэг. "Хуучин харилцаанаасаа гараад, би үсээ тайрч, шар болгосон. Бүхнийг шинээр эхлэхийг хүссэн. Харин Рори миний буржгар үсийг дахин сэргээж, бас хайрлах итгэлийг минь ч сэргээсэн" гэжээ.

Мел Би “Би хоёр жилийн өмнө хүртэл ‘би хэн нэгнийг дахиж хайрлаж чадахгүй, би хэтэрхий эвдэрсэн’ гэж боддог байсан. Харин Рори над руу хараад ‘Мелани, би хаашаа ч явахгүй. Учир нь би чамд үнэхээр хайртай’ гэж хэлсэн.”
America’s Got Talent шоуны шүүгч Мел Би хэлэхдээ, Рори “Асар их энэрэл, ойлголт авчирдаг” гэнэ. “Тэр надад маш аюулгүй мэдрэмж өгдөг. Урьд нь аюулгүй бус байдал миний хувьд хэвийн зүйл болчихсон байжээ. Харин одоо би өөрийгөө чимхээд, ‘Чи үнэхээр ийм сайн хүн үү? Би чамд үнэхээр итгэж болох уу?’ гэж боддог. Тэгээд л би түүнд: ‘Би чамайг нөхөрөө болгомоор байна’ гэж хэлсэн.”
Spice Girls хамтлагийн гишүүд болох Викториа Бекхэм, Эмма Бантон, Мел Си, Жери Холливелл нар ч энэ сайхан мөчийг дэмжсэн байна. Эмма Бантон нөхөртэйгөө ирж, хуримд оролцсон бол Викториа Бекхэм алсаас мэндчилгээ хүргэжээ.
Тэрээр Instagram дээрээ “Хүндэт Мел Би, Рори хоёртоо хуримын мэнд хүргэе! Би маш их баяртай байна. Та хоёрт насан туршийн аз жаргалыг хүсье. Рори үнэхээр азтай залуу шүү.” гэж бичсэн байна.










