
Мягмар гарагт буюу хэдхэн цагийн өмнө Франц-Алжир гаралтай хөлбөмбөгийн домогт тоглогч Зинедин Зидан (ЗиЗу) Францын шигшээ багийн шинэ ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо.
Ингэснээр Дидье Дешамын халааг хэн авах вэ? гэсэн олон жилийн таамаг төгсгөл болж, цэг тавигдсан байна. Зидан Францын шигшээг удирдах хүсэлтэйгээ олон удаа илэрхийлж байсан бөгөөд хөлбөмбөгийн ертөнцийн олон хүн түүнийг энэ албан тушаалд хамгийн тохирох хүн гэж үздэг байлаа.
Зидан 2022 онд 50 насныхаа ойгоор Францын спортын L'Équipe сонинд өгсөн ярилцлагадаа:
Би Францын шигшээг дасгалжуулахыг хүсдэг. Энэ бол үнэхээр миний мөрөөдөл.
хэмээн ярьж байсан юм.
Өнөөдөр түүний мөрөөдөл нь бодит байдал болж, Дидье Дешам ажлаа өгсний дараа Францын шигшээг албан ёсоор удирдах болсон байна.
Францын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Филипп Диалло гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа шинэ дасгалжуулагчийг аль хэдийн сонгосон гэдгээ нуугаагүй.
Тэрээр нэрийг нь хэлээгүй ч:
Францын ард түмэнтэй холбоо тогтоож чаддаг, ард түмний шаардлагыг хангах хүн байх ёстой.
хэмээн онцолж байсан бөгөөд энэ тодорхойлолтонд Зиданд бүрэн тохирч байв.
Зенидин Зидан Францын шигшээ багийг удирдахыг олон жилийн турш мөрөөдсөөр ирсэн.
Тэрээр:
Би Францын шигшээ багтайгаа амьдралынхаа тойргийг бүтэн болгохыг хүсэж байна. Би энэ багийг тоглогчийн хувиар мэдэрсэн. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай зүйлсийн нэг.
хэмээн ярьжээ.
Мөн тэрээр Adidas компанийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр:
Энэ бол миний мөрөөдөл. Би энэ мөчийг үнэхээр тэсэн ядан хүлээж байна.
гэж хэлсэн байна.
Домог болсон тоглогч Зидан Францын шигшээ багийн төлөө 108 тоглолтод оролцож, 31 гоол оруулсан юм.
Түүний хамгийн их алдаршуулсаэ мөч бол 1998 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолт юм. Франц Бразилыг 3:0-ээр буулган авч түүхэндээ анх удаа дэлхийн аварга болоход Зинедин Зидан хоёр гоолыг нь мөргөж оруулсан байдаг.

Гэвч түүний замналын хамгийн мартагдашгүй өөр нэг мөч нь 2006 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолт байв. Италийн хамгаалагч Марко Матераццигийн цээж рүү мөргөсөн тул улаан хуудас авч талбайг орхисон. Улмаар Франц торгуулийн цохилтоор Италид ялагдаж, Зиданы тоглогчийн замнал эмгэнэлтэйгээр төгссөн юм.
Дэлхийн шилдэг тоглогч бүр шилдэг дасгалжуулагч болдоггүй. "Алтан бөмбөг" хүртсэн Францын зургаан тоглогч болох:
Раймон Копа
Мишель Платини
Жан-Пьер Папен
Зинедин Зидан

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Карим Бензема
Усман Дембеле
нарын дундаас амжилттай дасгалжуулагч болж чадсан цорын ганц хүн нь Зидан юм.
2016 онд тэрээр Реал Мадридын үндсэн багийн дасгалжуулагчаар томилогдсон. Үүнээс өмнө Реал Кастильяг удирдаж, мөн Карло Анчелоттигийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан.
Зидан Реалыг удирдсан эхний улиралдаа л клубын түүхэн дэх 11 дэх Аваргуудын лигийн цомыг авчирсан бөгөөд тухайн үед ердөө 44 настай байсан юм.
Реал Мадрид дахь гайхамшигт амжилтууд
Зиданы удирдлага дор Реал Мадрид:
Аваргуудын лигт дараалан 3 удаа (2016, 2017, 2018) түрүүлсэн.
Испанийн Ла Лигт 2 удаа (2017, 2020) аваргалсан.
Испанийн Супер цомд 3 удаа (2017, 2019, 2020) түрүүлсэн.
Европын Супер цомыг 2 удаа (2016, 2017) хүртсэн.
Түүнийг явсны дараа Карло Анчелотти:
Тэр үнэхээр гайхалтай ажилласан. Амжилт гэж юу болохыг харуулсан хүн. Түүний хийсэн зүйл үнэхээр итгэмээргүй.
хэмээн магтаж байжээ.
Испанийн Marca сонин ч мөн:
Зөвхөн агуу амжилттай дасгалжуулагч бус, Реал Мадридын жинхэнэ домог, даруу зан, эрхэмсэг байдлын бэлгэ тэмдэг багийг орхиж байна.
хэмээн үнэлсэн юм.
2021 онд Реал Мадридаас явснаасаа хойш Зидан ямар нэгэн баг удирдаагүй байсан бөгөөд Францын шигшээ багийг авах боломжийг хүлээж иржээ.
Түүний өмнөх дасгалжуулагч Дидье Дешам Францын шигшээг хамгийн удаан хугацаанд удирдсан хүн болсон юм.
Түүний статистик:
168 тоглолт
121 ялалт
35 тэнцээ
31 хожигдол
2026 оны Дэлхийн аваргын хагас шигшээд Испанид 2:0-ээр хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн ч Франц хүчирхэг бүрэлдэхүүнээ хадгалсан хэвээр байна.
Зинедин Зидан дараах тоглогчдыг гол тулгуур болгон ашиглах төлөвтэй.
Дайо Упамекано
Жюль Кунде
Адриен Рабио
Орельен Чуамени
Килиан Мбаппе
Майкл Олисе
Усман Дембеле
Ялангуяа жигүүрийн хамгаалагчдын байрлал болон төвийн хамгаалалтын гүнд шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн тэрээр дасгалжуулагчдын багаа шинэчилж, 1998 оны дэлхийн аварга хаалгач Фабьен Бартезийг хаалгачийн дасгалжуулагчаар томилох магадлал өндөр байгаа аж.
Францын хөгжөөн дэмжигчид Зиданыг шигшээ багийн сэлгээний сандал дээр анх удаа 2026 оны аравдугаар сарын 2-нд харах болно.
Сонирхолтой нь түүний анхны тоглолтын өрсөлдөгч нь Итали байх бөгөөд энэ нь Зидан тоглогчийн хувиар 2006 оны Дэлхийн аваргын финалд Италид ялагдсанаас яг 20 жилийн дараа тохиож буй бэлгэдэлтэй учрал болж байна.
ҮГ.МН:
Магадгүй тэрээр 20 жилийн өмнө Италийг хараасан хараалаа тайлах ч юм уу хэн мэдлээ.









