Алтны үнэ даваа гарагт буурсаар, сүүлийн 11 долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрлээ. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн хүчтэй үзүүлэлт Холбооны Нөөцийн Банк (Fed) бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах, эсвэл дахин нэмэгдүүлэх хүлээлтийг үүсгэсэн байна.
Үүний зэрэгцээ Персийн булангийн бүсэд мөргөлдөөн дахин ширүүссэнээр газрын тосны үнэ өсөж, инфляцын болгоомжлолыг улам нэмэгдүүллээ.

Спот алтны үнэ Нью-Йоркийн цагаар 07:27-д (Улаанбаатарын цагаар 19:27) нэг унц нь 4'325.84 ам.доллар болж, 0.1%-иар буурсан байна. Өдрийн өмнө алтны үнэ гуравдугаар сарын 23-наас хойших хамгийн доод түвшинд хүрсэн юм. Харин алтны фьючерс үнэ 0.4%-иар буурч, нэг унц нь 4'348.50 ам.доллар болсон байна.
Өнгөрсөн баасан гарагт алтны үнэ 3%-иас илүү унасан бөгөөд хөрөнгө оруулагчид АНУ-ын мөнгөний бодлогын ирээдүйн төлөвийг дахин үнэлж эхэлсэнтэй холбоотой байв.
Учир нь хөдөлмөрийн зах зээлийн тайлангаар тавдугаар сард АНУ 172,000 шинэ ажлын байр бий болгосон нь эдийн засагчдын таамгаас давсан үзүүлэлт болсон ба ажилгүйдлийн түвшин 4.3%-д тогтвортой хадгалагдсан байна.
Энэ тайлан нь Холбооны Нөөцийн Банк энэ жил бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлтийг хүчтэй болгож, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж болон ам.долларын ханшийг өсгөжээ.
Өндөр хүүгийн орчин нь өгөөж өгдөггүй хөрөнгө болох алтанд таагүй нөлөө үзүүлдэг.
ING банкны шинжээчид:

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллүүд хоорондоо бүрэн нийцэхгүй байгаа ч арванхоёрдугаар сарын Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо-ны хурлаар хүү нэмэгдэх магадлалыг зах зээл бараг бүрэн үнэлж эхэллээ.
гэж тэмдэглэжээ.
Даваа гарагт буюу өнөөдөр Израиль улс Ираны баруун болон төв хэсгийн цэргийн объектуудад цохилт өгснөө мэдэгдсэн байна. Энэ нь дөрөвдүгээр сард гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш Ираны эрчим хүчний салбартай холбоотой дэд бүтцэд хийсэн анхны томоохон цохилт болжээ. Үүний өмнө Иран Израилын Бейрут хотын захад хийсэн цохилтын хариуд Израил руу хэд хэдэн удаа пуужин харвасан юм.
Газрын тосны үнэ огцом өссөн нь эрчим хүчний шинэ шок дэлхийн инфляцыг дахин өдөөж болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж, төв банкууд бодлогын хүүгээ өсгөхөд хүргэж магадгүй гэсэн ойлголтыг бий болгожээ.
Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт нийтлэгдэх АНУ-ын хэрэглээний үнийн индекс буюу инфляц (CPI) болон үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)-ийн мэдээллийг анхааралтай хүлээж байна. Эдгээр үзүүлэлтүүд инфляцын дарамт хэр хүчтэй байгааг харуулах юм.
Үүний зэрэгцээ ам.долларын индекс өмнөх өдөр хоёр сарын дээд түвшинд хүрсний дараа бага зэрэг суларсан байна. Гэсэн хэдий ч хоёрдугаар сарын сүүлээр Ирантай холбоотой дайн эхэлснээс хойш ам.доллар ерөнхийдөө чангарсаар байгаа юм. Учир нь АНУ нь эрчим хүчний томоохон экспортлогч улсын хувьд бүс нутгийн хямралын нөлөөнд бусад орноос бага өртөнө гэсэн ойлголт зах зээлд давамгайлж байна.
Ам.долларын ханш чангарвал худалдан авагчдын хувьд алт илүү үнэтэй болж, эрэлт буурах хандлагатай байдаг.










