"Милан Кортина-2026" өвлийн олимпын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ тоглолтонд эмэгтэй хоккейн өнгө төрхийг тодорхойлогч Канад, АНУ-ын шигшээ багууд шалгарсан юм. Анх 1987 онд эмэгтэй дэлхийн аварга зохион байгуулагдснаас хойш 2 баг хоорондоо 194 удаа учраа таарснаас Канад 106 тоглолтод, АНУ 87 тоглолтонд хожсон бөгөөд олимпын наадамд 11 удаа таарснаас долоод нь агч модны навчнууд, дөрөвт нь нэгдсэн улсын бүсгүйчүүд илүүрхсэн ажээ. Тав дахь удаагаа өвлийн олимпод оролцож буй Хиллари Найтаар ахлуулсан АНУ-ын шигшээ баг хэсэгтээ 4 хожиж эсрэг багийнхаа хаалганд 20 шайб оруулж, нэгийг алдсан бөгөөд хэсэгтээ мөнхийн өрсөлдөгч Канадын шигшээг 5:0 харьцаатай бут ниргэсэн билээ.

Хасагдах шатанд тэд зохион байгуулагч орон болох Италийн шигшээг 6:0, Шведийн шигшээг 5:0-ээр тус тус хожин финалд шалгарсан юм. Аваргаа хамгаалагч "Бээжин-2022" өвлийн олимпын аварга Канадын шигшээ хэсгээс хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарч Германы шигшээг 5:1, Швейцарийн шигшээ 2:1 ээр тус тус буулган финалдлаа.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
.webp)
Финалын тоглолтын эхний шайбыг нэгдсэн улсын бүсгүйчүүд бус Канадын баг сөрөг довтолгоогоор Рената Фастын дамжуулалтаар Кристин О'Нил оруулсан билээ. Гэвч олимпын дараа шигшээ багаас зодог тайлна хэмээн мэдэгдсэн АНУ-ын шигшээ багийн ахлагч Хиллари Найт хүчтэй цохисон шайбны чиглэлийг өөрчилж тооны харьцааг тэнцүүлсэн юм. Энэ оруулсан шайб түүнийг олимпын наадамд шигшээ багийн өмсгөлтэй оруулсан 15 дахь шайб болж 14 гоолтой шигшээ багийн мэргэн буучаар нэрлэгдэж байсан Натали Дарвиц, Кэти Кинг нарын амжилтыг шинэчилжээ. Тоглолт үндсэн цагт 1:1 харьцаатай өндөрлөснөөр нэмэлт цагт аваргаа тодруулахаар болж хурдтай довтолгоогоор АНУ-ын Мэган Келлер хожлын шайбыг оруулснаар Нэгдсэн улсын бүсгүйчүүд эмэгтэй хоккейн төрөлд олимпын гурав дахь алтан медалиа Итали улсад хүртэж "Бээжин-2022" өвлийн олимпын финалд Канадын шигшээд хожигдсон хариугаа авч чадлаа.
.webp)
.webp)
Харин хүрэл медалийг нэмэлт цагт 2:1 ээр Шведийн багийг хожсон Швейцарийн шигшээ хүртсэн юм.
.webp)









