Олимпын наадмын сүүлийн өдөр хоккейн эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болсон юм. Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн тоглогчид олимпод оролцох тохироо хийснээр хөрш орнуудын шигшээ тулааныг үзэхийг хүссэн хүн олон байв.

Хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг ч тэд алдаагүй. Канадчууд "D" хэсгээс гурван хожихдоо хамгийн олон шайбын зөрүү үүсгэснээр хасагдах шатанд нэгээр шалгарсан юм. Ингэснээр эхний даваанд гоц мөргөсөн тэд шөвгийн наймд Чехийг 4:3, хагас шигшээд Финландыг 3:2-оор буулган авчээ.
.webp)
Харин "С" хэсгийг оноо алдалгүй тэргүүлсэн АНУ-ын баг хөршүүдээ бодвол даруухан тоогоор хожсон тул хасагдах шатанд Канадын ард бичигдсэн. Улмаар Шведийг 2:1, Словакийг 6:2-оор илүүрхсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Канадын хоккейн эрэгтэйчүүдийн баг олимпод 24 удаа оролцохдоо хамгийн олон буюу есөн удаа түрүүлсэн. Үүнээс гадна дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол АНУ-ын баг 25 удаа цагаан олимпод оролцохдоо хоёр алт, найман мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхтэй. "Сэм Авгын" хоккейчид хамгийн сүүлд олимпоос алтан медаль зүүснээс хойш 46 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд хоёр удаа буюу 2002, 2010 онд шигшээд тунаж үлдсэн ч хоёуланд нь Канадад ялагдсан байна. Тэгвэл энэ хариугаа авч, заналт өрсөлдөгчөө 2:1-ээр ялснаар олимпын гурав дахь алтаа авав.
Шигшээ багтаа 46 жилийн алтан медаль авчирсан гоолын эзнээр "Нью Жэрси Девилз"-ийн Жэк Хьюс тодорсон.
Сонирхуулахад олимпын алтан медалийн шагналыг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг гардуулсан байна.

Хүрлийг Финландын хоккейчид хүртсэн. Өнгөрсөн олимпын аварга тэд медалийн төлөө Словакийг 6:1-ээр илүүрхсэнээр олимпоос тав дахь хүрлээ зүүлээ.










