Орчин үеийн олимпын анхны медалийн нэгийг Данид улсад өнгөрөгч амралтын өдрүүдэд дуудлага худалдаанд оруулсан юм.

1896 оны Афины олимпын үеэр Данийн анхны олимпын аварга, хүндийн өргөлтийн тамирчин Вигго Женсэнд дурсгасан гэх мөнгөн медалийг нэрээ нууцалсан нэгэн эрхэм $181,000 худалдаж авчээ.
Эртний энэ бүтээлийг шинжээчид ойролцоогоор $31,000 - $47,000 үнэ хүрнэ гэж тэд тооцоолж байсан юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Францын цуут зураач Жюль Клемент Чаплений бүтээл энэ медальд эртний Грекийн бурхдын хаан Зевс, чидун жимсний мөчир барьсан бөмбөрцөг дээр ялалтын бурхан Найкиг дүрсэлсэн бол ар талд нь Афины Акрополис хадан толгой, Афина охин тэнгэрт зориулан босгосон Парфеноны сүмийг сийлсэн байдаг.
Орчин үеийн олимпын анхны наадам 1896 онд Грекийн Афин хотод болсон. Энэ олимпод 14 орны 241 тамирчин оролцсоны нэг нь Дани улс юм.
Дуудлага худалдаагаар тус улсын анхны олимпын аварга, хүндийн өргөлтийн тамирчин Вигго Женсэний медаль гэж таамагладаг ч албан ёсоор батлагдсан баримт одоогоор олдоогүй байна.










