



















Товч агуулга
-Шар буурцгийн талаарх хэлцлийн дараа шар буурцагны фьючерсийн үнэ өсөв.
-Дональд Трамп, Ши Жиньпин нар харилцаагаа тогтворжуулахыг зорьж байна.
-АНУ-ын Ерөнхийлөгч 4-р сард Бээжинд төрийн айлчлал хийнэ.

Лхагв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй “маш эерэг” гэж тодорхойлох хэлэлцээ хийсний дараа БНХАУ АНУ-д тариалсан шар буурцгийн худалдан авалтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Бээжин Вашингтоныг Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд болгоомжтой хандахыг анхаарууллаа.
Дональд Трамп Бээжинд хийх айлчлалаас хоёр сарын өмнө найрсаг дохио болгон Ши Жиньпин энэ улиралд АНУ-аас авах шар буурцгийн хэмжээгээ өмнө тохирсон 12 сая тонноос 20 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжийг судалж байна гэж мэдэгдлээ.
Үүний дараа шар буурцгийн фьючерсийн үнэ огцом өссөн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн виртуал уулзалтаас хэдхэн цагийн дараа Ши, Трамп нар Тайвань болон худалдаа, аюулгүй байдал, хоёр улсын хооронд үүссэн хурцадмал асуудлуудыг хэлэлцжээ. Энэ нь тэдний өнгөрсөн оны 11-р сараас хойш хийж буй анхны шууд яриа байв.
Трамп өөрийн нийгмийн сүлжээ Truth Social дээр хэлэлцээг “Бүгд маш эерэг” байсан гэж тодорхойлоод, Шитэй харилцах харилцаагаа “Туйлын сайн” хэмээн онцолж, “Бид хоёулаа энэ харилцааг хадгалах нь ямар чухал болохыг ойлгож байна” гэжээ.
Харин Хятадын Засгийн газрын албан ёсны хэвлэлд Ши Жиньпин “Хятад–Америкийн харилцаанд маш их ач холбогдол өгдөг” гэж хэлснийг нийтэлсэн байна.
Трамп сүүлийн саруудад Канад, Грийнланд, Венесуэлтэй холбоотой хатуу алхмуудынхаа шалтгааныг Хятадтай холбон тайлбарлаж байсан ч, Бээжин татвар, чип, дрон зэрэг хэд хэдэн чухал асуудлаар бодлогоо зөөлрүүлсэн юм.
“АНУ, Хятадын аль аль нь харилцаанд тогтвортой байдлаа хадгалахыг эрмэлзэу буйгаа илэрхийлж байна” хэмээн АНУ дахь Германы Маршаллын сангийн шинжээч Бонни Глэйзер онцолжээ.
ЗӨРЧИЛ БА НАЙРСАГ БАЙДАЛ
Хоёр орны хоорондын хурцадмал асуудлын нэг бол Тайванийн талаарх бодлого юм. АНУ өнгөрсөн 12-р сард Тайваньд түүхэндээ хамгийн томд тооцогдох, 11.1 тэрбум ам.долларын зэвсгийн худалдааны гэрээ хийх гэж буйгаа зарласан бөгөөд Тайваньтай цаашид ч ийм худалдааг үргэлжлүүлэн хийнэ гэжээ.
Хятад Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бол Тайбэй үүнийг эрс няцаадаг. АНУ Хятадтай албан ёсны дипломат харилцаатай ч Тайваньтай албан бус харилцаа тогтоож, тул улсад хамгийн том зэвсэг нийлүүлэгч улс хэвээр байгаа аж. АНУ хуулиараа Тайванийг өөрийгөө хамгаалах боломжоор хангах үүрэгтэй.
“АНУ Тайваньд зэвсэг худалдах асуудлыг маш болгоомжтой авч үзэх ёстой” гэж Хятадын тал албан ёсны уулзалтын дүгнэлтэд дурджээ.
БНХАУ-ын цэргийн дээд түвшний удирдлагуудтай холбоотой мөрдөн шалгалтууд Хятадын гадаад бодлогод хэрхэн нөлөөлөх талаар АНУ санаа зовьниж байгаа юм. Харин Трамп Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юсяатай холбоотой шалгалтыг зөөлрүүлэн тайлбарлаж, “Хятадад миний ойлгож байгаагаар ганц л удирдагч бий, тэр бол Ерөнхийлөгч Ши” гэжээ.

2024 оны 1 сарын 18-ны өдөр "МИК ОССК" ХХК (МИК), “Deutsche Bank AG”, “Korea Investment & Securities Asia Limited” болон дотоодын зөвлөх компани "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК-тай хамтран 225 сая ам.долларын “Хулан” бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан ба энэ нь олон улсын хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төвлөрүүлсэн 3 дахь бонд юм.

🔹Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тусгай нөхцөл, шаардлага ханган тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээллийг Сангийн яам

ОХУ болон АНУ-ын хооронд хамгийн сүүлд байгуулсан цөмийн зэвсгийн гэрээ удахгүй дуусах гэж байгаа нь шинэ зэвсэглэл хөөх өрсөлдөөнийг өдөөх эрсдэлтэй бөгөөд энэ үйл явцад цөмийн нөөцөө нэмэгдүүлж буй Хятад ч гол үүрэг гүйцэтгэх боломжтой. Дональд Трамп Хятадыг зэвсгийн хяналтын хэлэлцээнд оролцуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн.
ШАР БУУРЦАГ, ОНГОЦ БА НЕФТЬ
Эдийн засгийн асуудал дэлхийн хамгийн том хэрэглэгч, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчийн хоорондын гол маргааны сэдэв хэвээр байна. Трамп импортын татварыг дотоодын үйлдвэрлэлийг сэргээх бодлогынхоо гол тулгуур болгосоор ирсэн. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс стратегийн ашигт малтмалын чиглэлээр Хятадын нөлөөг сулруулах зорилготой, холбоотнуудад зориулсан давуу худалдааны блок байгуулах төлөвлөгөөг танилцуулж байгаа юм.
Талууд Трампын 4-р сард Бээжинд хийхээр хүлээгдэж төрийн айлчлалын өмнө тохиролцож болох салбаруудыг хайж байна. Трамп, Ши нар хамгийн сүүлд 2025 оны 10-р сард Өмнөд Солонгост биечлэн уулзаж, одоогийн худалдааны эвлэрлийг байгуулсан.
Шар буурцаг нь Трампын хувьд дотоодын улс төрийн чухал сэдэв. АНУ-ын фермерүүд түүний томоохон дэмжигчид бөгөөд Хятад бол дэлхийн хамгийн том шар буурцагны хэрэглэгч. Гэвч Хятадтай үүссэн худалдааны зөрчлөөс шалтгаалан АНУ-ын шар буурцгийн экспорт сүүлийн 14 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Үүний улмаас Чикагогийн бирж дээрх шар буурцгийн үнэ 3 хувиар өсөж, хоёр сарын дээд цэгт хүрчээ.
StoneX компанийн ахлах эдийн засагч Арлан Судерманы хэлснээр АНУ бусад импортлогчдын эрэлтийг хангахын зэрэгцээ Хятад руу нэмэлт 8 сая тонн шар буурцаг экспортлох хангалттай нөөцгүй. Үүний улмаас АНУ бусад шар буурцаг тариалагч орнуудаас түүн дундаа Бразилаас шар буурцаг авах магадлалтай гэж тэр үзэж байгаа юм.
Хятадын Худалдааны яам шар буурцгийн худалдан авалтын талаар Reuters-ийн асуултад шууд хариу өгөөгүй байна.
АНУ-ын Конгрессын гишүүн, Ардчилсан намын гишүүн Ро Ханна Трампын хэлэлцээрийн арга барилыг шүүмжилжээ.
“Тэр шар буурцгийн худалдан авалтыг ахиц дэвшил мэтээр тайлбарлаж байна. Гэтэл энэ хэмжээ түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнөх түвшинд ч хүрээгүй” гэж Ханна мэдэгдэв. “Мөн тэрээр Дональд Трамп Тайвань руу чиглэсэн Хятадын түрэмгий бодлого, Путины Украинд хийсэн дайнд үзүүлж буй дэмжлэг, хүний эрхийн зөрчлүүдийн талаар огт дурдахгүй байна гэжээ.”
Трампын хэлснээр хоёр удирдагч шар буурцгаас гадна Иран, ОХУ-ын Украин дахь дайн, нисэх онгоцны хөдөлгүүр, нефть, байгалийн хийн асуудлыг мөн хэлэлцжээ.
Хятад улс олон жилийн турш Венесуэлийн хамгийн том нефть худалдан авагч байсаар ирсэн бөгөөд энэ нь Каракасын Бээжинд төлөх өрийг нефтиэр барагдуулахад тусалж ирсэн. АНУ өнгөрсөн сард Ерөнхийлөгч Николас Мадурог зайлуулж, цаашид Хятад Венесуэлийн нефтийг АНУ-ын нөхцлөөр худалдан авах ёстой гэж мэдэгдсэн юм.
Та






