Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин Сайдын Яам "Хэрлэн тохойн XXVIII газрын тосны талбай"-д болсон үйл явдлын дараа ажилтнуудын аюулгүй байдлыг илүү сайн хангахыг Монголын талаас шаарджээ.
Тус улсын өдөр тутмын SCMP сайтын мэдээлснээр, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай газрын тосны хайгуулын компанийн ажиллаж буй талбайд Монголын иргэд очиж, хайгуулын ажлыг зогсоохыг оролдсон байна.

Монголын хэвлэлүүдийн мэдээлснээр, 8-р сарын 14-нд эсэргүүцэгчид "Хэрлэн тохойн XXVIII талбай"-д очиж, "Mongolia Foison Energy" компанийн хайгуулын ажлыг зогсоохыг оролдсон аж. Тэд зогсоож байгаа үйлдлээ нийгмийн сүлжээгээр шууд дамжуулсан бөгөөд олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэгт хоёр эмэгтэй Хятад ажилтнуудын эд зүйлсийг гадагш гарган газарт хаяж байгаа нь харагдсан гэж нийтлэлд дурджээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, уг хэрэгт оролцсон Монголын хоёр иргэнийг саатуулсан байна. Мөн БНХАУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр, Хятадын хэргийг түр хамаарагч Цао Ли мягмар гарагт Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэвтэй уулзах үеэр уг явдалд “Ноцтой санаа зовниж” байгаагаа илэрхийлжээ. �
South China Morning Post
Хятадын тал Монголын Засгийн газрыг Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашиг, Хятад ажилтнуудын бие болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах тодорхой арга хэмжээ авах, мөн ийм үйл явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэхийг уриалсан байна. �
Харин Б.Дашпүрэв Хятадын талаас болсон явдалд уучлал хүсэж, Монгол Улс Хятадын компаниудын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох явдлыг тэвчихгүй гэж мэдэгдсэн талаар Хятадын ЭСЯ мэдээлжээ.
Тэрээр ийм үйлдэл нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулж байна гэж үзсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, холбогдох хүмүүсийг саатуулсан гэж хэлсжээ. �










