



















Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд уулзсанаар АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-аас импортолдог бараанд ногдуулсан 145 хувийн татвараа эргэн харж, 10 хувь болгон буурууллаа. Гэхдээ фентанил (мансууруулах бодисын орц гэж үздэг) гэх бодисын урсгалд БНХАУ-ыг буруутай гэж үзэн тусдаа татвар тогтоогоод байна. АНУ-д импортолж буй бараа бүтээгдэхүүний орц найрлагад фенталин эсвэл түүнтэй ижил опиод агуулсан бол 20 хувийн татвартай байх юм.
Харин БНХАУ-ын зүгээс АНУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулаад байсан 125 хувийн татвараа бууруулж 10 хувь болгосон байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Амралтын өдрүүдээр хоёр улсын өндөр албан тушаалтнуудын хийсэн уулзалт ийнхүү нааштай үр дүнг үзүүлэхээр боллоо. Цаашдаа ч яриа хэлэлцээр үргэлжлэх талаар АНУ-ын Сангийн сайд Скот Бессент “CNBC” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тэрээр "АНУ бусад улсуудад худалдааны татварын хувь дээд тал нь 34 хувь гэж байна гэж мэдэгдсээр байхад БНХАУ хариу татвар тогтоосноор 145 хувийн татвар тогтооход хүрсэн. Миний бие ойрын хугацаанд БНХАУ-ын өндөр албан тушаалтнуудтай уулзана" хэмээн мэдэгдсэн байна.
Дэлхийд эдийн засгаараа нэг, хоёрдугаарт бичигддэг улсуудын худалдааны дайн ямартаа ч 90 хоног зогсохоор болж хоёр улсын хооронд тавиад байсан импортын татварууд их хэмжээгээр буурсан нь хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн эерэг мэдээлэл боллоо.









