XVIII жарны "Сүрээр дарагч" хэмээгч гал морин жилийн Сарын шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.02.15/ төрийн дээд цол, одон гардууллаа. Тодруулбал, Ардын багш , Гавьяат тамирчин Д.Сэрээтэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Биеийн тамир, спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олимп тив дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, олон зуун шавь нарыг сурган дадлагажуулж, шилдэг тамирчдыг бэлтгэн, олимпизмыг дэлгэрүүлэх, үндэсний болон чөлөөт бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, энэхүү цолыг хүртээж байгаа аж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
.jpg)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, Төв аймгийн Лүн суманд төрсөн, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр нь 1968 онд Мехикогийн олимпоос Монгол Улсын анхны хүрэл медалийг авч, тив дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж байсан түүхтэй.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
“Монголын гимнастикийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Галбадрахын Ерөөлбат

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, “Аваргууд академи”-ийн тамирчин Түмэнбилэгийн Түвшинтулга, нарыг тус тус шагнажээ.











