Италийн домогт тамирчин, шорт трекийн "Хатан хаан" Арианна Фонтана "Милан Кортина-2026" Өвлийн XXV наадмаас хоёр дахь медалиа зүүлээ. Хэд хоногийн өмнө 2000м холимог буухиад түрүүлсэн Арианна өөрийн нэрийн хуудас болсон 500 метрийн зайд 42.294 амжилтаар мөнгөн медаль хүртсэн юм. Энэ зайд Нидерландын Ксандра Велзбоер 41.609 амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн алтан медаль хүртжээ. Ингэснээр Арианна Фонтана өвлийн олимпын наадмаас 13 дахь /3 алт, 5 мөнгө, 5 хүрэл / медальтай алдарт Нидерландын Ирен Вюстын хамт хамгийн олон медаль хүртсэн тамирчдын жагсаалтын 3т бичигдэж байна. Түүний өмнө зөвхөн хоёрхон тамирчин буюу Норвегийн гүйлтийн цанын домог Марит Бьорген / 15 медаль/ биатлоны хаан Уле Эйнар Бьорндален /14 медаль/ нар бичигдэж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

.webp)











