



















Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-ийн “Төмөртийн овоо”-ны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ойн баярыг хамтатган тэмдэглэж байгаа бөгөөд Хурдан морь болон Сур, Шагайн харваа, Бөхчүүдийн бай шагналын сан нэмэгдсэн.
Хурдан морины уралдааныг гараанаас бариа хүртэлх явцыг наадмын талбай дээр дэлгэцээр шууд дамжуулж үзүүлнэ. Баяр наадмын арга хэмжээ хөтөлбөрт заасан цагийн хуваарийн дагуу явахад морь болон бөхийн салбар комиссууд онцгой анхаарч ажиллах чиглэл өгөв. BBS телевиз баяр наадмын арга хэмжээг үзэгчдэд шууд дамжуулж хүргэнэ.

ХУРДАН МОРИНЫ САЛБАР КОМИСС
✅ Аймгийн баяр наадамд 6 насны морь уралдана. Морины бүртгэлийг 7 сарын 8-ны өдөр ГБЗХХГ 10:00-22:00 цаг хүртэл хийнэ. Нэг морины мандатын үнэ 20.0 төгрөг. Уралдах морьдынхоо тоогоор бүртгүүлж мандатаа авна. Унаач хүүхдэд номер шинээр олгоно.
✅ Хүүхэд хамгаалалын асуудалд анхаарах талаар уяачдад мэдээллийг өгч байна. Уяачид өөрсдөөс шалтгаалах бүх талын бэлтгэлийг хангана.
Түрүү морь 3.0 сая, аман хүзүү 2.0 сая төгрөг 3 т орсон морь 1,5 сая төгрөг 4,5-т орсон морь 1.0 сая төгрөгөөр тус тус байлах юм байна.
ХЭВ ЖУРАМ БОЛОН БӨХИЙН САЛБАР КОМИСС
✅ 2025 оны 7 сарын 8-нд наадамд барилдах бөхчүүдийг өглөө 09:00 -17.00 цагийн хооронд бүртгэнэ. Цолны үнэмлэх болон цахимд бүртгүүлсэн бүртгэлээ авчирч өөрийн биеэр бүртгүүлнэ.
✅ Баяр наадмын бөхийн 3-ын даваанаас үзэгчдэд шууд дамжуулж үзүүлнэ.
✅ Тээврийн хэрэгслийг наадмын талбайн баруун талын зогсоолууд дээр байршуулна. Наадмын талбай руу зорчигчдыг 3 хэсгээр нэвтрүүлнэ. Наадмын талбайгаас зүүн тийш машин тээврийн хэрэгсэл гаргахгүй байх зохицуулалт хийгдэж байна.
Баяр наадмыг хөтөлбөрийн дагуу бүх үйл ажиллагааг цагт нь эхэлж, цагт нь дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
✅ Нээлтийн арга хэмжээг 2025.07.09-ны өдрийн 11.00 цагаас наадмын талбайд болно. Тус арга хэмжээг Жаахан шарга театрын уран бүтээлчид хариуцан зохион байгуулж байна.
Баяр наадамд зориулсан “Үдшийн цэнгүүн” Сүхбаатарын талбайд болно.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











